Цэцэг, өвс ургуулагчтай гэрэл

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Цэцэг, өвс ургуулагчтай гэрэл

Оффисын болон гэр дэх ажлын ширээндээ шинэлэг уур амьсгал бий болгохыг хүсч буй хэрэглэгчдэд зориулан нэгэн шинэлэг ширээний гэрлийг зохион бүтээжээ.

Энэхүү ширээний гэрэл нь энгийн гэрэл шиг ажиллахаас гадна суурь хэсэгтээ цэцэг, өвс зэрэг төрөлта бүрийн ургамал ургуулах боломж бүхий хөрстэй гэнэ. Худалдан авагч ямар төрлийн ургамалтай байхыг хүсч буй сонголтоо хийн захиалахад яг хүссэнээр нь бэлэн болгон ургуулаад хүргэж өгөх гэнэ.

Grasslamp нэртэй энэхүү гэрэл нь шинэ өнгө төрх нэмээд зогсохгүй, тарьсан ургамал нь хүчилтөрөгч ялгаруулан эрүүл мэндэд ч тустай байх юм.

Мөн хэрэглэгч хүсвэл цэцэг өвсний оронд саладны навч, жижиг хэмжээний амтлагч ногоонуудыг тарьж, хүнсэндээ хэрэглэж болох юм байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж