Таван өдрийн дотор ослоор 12 хүн гэмтэж, долоон хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Таван өдрийн дотор ослоор 12 хүн гэмтэж, долоон хүн нас баржээ

Таван өдрийн дотор ослоор 12 хүн гэмтэж, долоон хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 26-30-ны өдрүүдэд  нийт 884 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 576 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, долоон хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • Долдугаар сарын 26-ны өдөр 22.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Бяцхан булаг  гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган  зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.
  • Мөн энэ  сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр  баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган  зорчигч, зургаан настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  таван хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.


37 НАСТАЙ, ЭРЭГТЭЙГ ХАЙХ ЭРЛИЙН АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООВ

Онцгой байдлын Ерөнхий газрын өчигдрийн /2020.07.30/  хоногийн мэдээнд дараах хэргүүд бүртгэгджээ.

Тодруулбал,  долдугаар сарын 20-нд 17.30 цагт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Замтын булаг гэдэг газар Налайх дүүргийн иргэн  37 настай, эрэгтэй А нь  гэрээсээ гараад сураггүй болсон байна. Тэрбээр сэтгэцийн эмгэгтэй байсан бөгөөд ар гэрийнхэн нь эрэн хайх хүсэлтийг өчигдөр аймгийн  Онцгой байдлын газарт гаргажээ. Улмаар алба хаагчид  Хавцгайтын-Ам гэдэг газар хүртэл  долоон  км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх  нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон аж. 

Харин нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр 22.50 цагт   Туул голын салаанд боогдсон 14-15 насны гурван эрэгтэй хүүхдийг аварч, эсэн мэнд гарган  тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж