С.Ламбаа БТСХТөвийн үйл ажиллагаатай танилцав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Ламбаа БТСХТөвийн үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

С.Ламбаа БТСХТөвийн үйл ажиллагаатай танилцав

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн өнөөгийн үйл ажилтай танилцав. Өнөөдөр /01.19/ Эрүүл мэнд спортын яамны харъяа Биеийн тамир, спортын төвийн үйл ажиллагаатай танилцах, санал солилцох зорилготой богино хэмжээний уулзалтыг тус төвийн нийт ажилтан албан хаагчидтай хийв. Уулзалтанд ЭМСЯ-ны Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга мэргэжилтнүүд оролцов. Уулзалтаар РИО-2016 зуны олимпийн наадамд хэрхэн оролцох, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургалтын чанар, спортын анагаах ухаан, спортын шинжлэх ухаан, сэтгэл судлал, судалгаа, Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын хуулийн шинэчлэл, Гадаад харилцааны хувьд тасалдсан үйл ажиллагаа зэрэг тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэв.

С.Ламбаа даргын хувьд энэ салбарын сайдын албыг хашиж байсан туршлагатай бөгөөд хүн БТСХТөвийнхөний тулгамдаж байгаа асуудлууд, хүний нөөцийн хувьд гаргасан удирдлагын алдаа дутадлуудыг шүүмжлэн, гарах гарц, хэрхэн сайжруулах талаар зөвлөж, гадаад харилцааг эрчимжүүлэх талаар үүрэг өгөв.

Тус төвийн ажиллагсад Ламбаа "сайд" аа халуун дотноор угтан авч сэтгэлээ уудлан ярилцлаа.

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-19 203.91.118.180

***** ***** Lam baa

Зочин 2016-01-19 103.244.102.210

Лам баа гуай тэтгэвэртээ гарах болоогүй юм уу?

Зочин 2016-01-19 150.129.142.189

Ene lambaa ooriigoo magtuulah geed yadaad baih yum.

Зочин 2016-01-19 43.242.242.93

энэ хөгшин төгцөгт илүү харж билүү долоохоос өөр чадах юм байна уу? Төрийн ажил хийгүй бол үхлээ юү?

Зочин 2016-01-19 202.179.26.26

нийслэлийн спорт ордон баригдаж дуусссан уу гээд асуучих хүн байгаа болов уу наад нөхөр чинь бариад ашиглаж бгаа гэж санаж яваа бхдаа