С.Ламбаа БТСХТөвийн үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

С.Ламбаа БТСХТөвийн үйл ажиллагаатай танилцав

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн өнөөгийн үйл ажилтай танилцав. Өнөөдөр /01.19/ Эрүүл мэнд спортын яамны харъяа Биеийн тамир, спортын төвийн үйл ажиллагаатай танилцах, санал солилцох зорилготой богино хэмжээний уулзалтыг тус төвийн нийт ажилтан албан хаагчидтай хийв. Уулзалтанд ЭМСЯ-ны Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга мэргэжилтнүүд оролцов. Уулзалтаар РИО-2016 зуны олимпийн наадамд хэрхэн оролцох, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургалтын чанар, спортын анагаах ухаан, спортын шинжлэх ухаан, сэтгэл судлал, судалгаа, Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын хуулийн шинэчлэл, Гадаад харилцааны хувьд тасалдсан үйл ажиллагаа зэрэг тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэв.

С.Ламбаа даргын хувьд энэ салбарын сайдын албыг хашиж байсан туршлагатай бөгөөд хүн БТСХТөвийнхөний тулгамдаж байгаа асуудлууд, хүний нөөцийн хувьд гаргасан удирдлагын алдаа дутадлуудыг шүүмжлэн, гарах гарц, хэрхэн сайжруулах талаар зөвлөж, гадаад харилцааг эрчимжүүлэх талаар үүрэг өгөв.

Тус төвийн ажиллагсад Ламбаа "сайд" аа халуун дотноор угтан авч сэтгэлээ уудлан ярилцлаа.

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж