Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав | News.MN

Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав

Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг төслийг 2020-2023 онд БНФУ-ын Засгийн Газрын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хоёр чиглэлээр хэрэгжүүлэх юм. Тодруулбал, Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд “Ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулах шаардлагатайг Нийслэлийн Засаг даргын албан үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Зээлийн нийт хугацаа 40 жил, жилийн хүү 0.0076 хувь, үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөх ажээ. Өнөөдрийн Тэргүүлэгчийн хуралдаанаар уг төслийг гүйцэтгэх явцад захиалагчийг төлөөлөн хяналт тавьж, дэмжлэх үзүүлэх, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-31 150.129.141.8

Амралт, аялал зугаалгын газарт зугаа цэнгээний зориулалтаар хязгаарлагдмал хурээнд ашигладаг эд, нийтийн тээвэр бол биш шуу дээ, ашиглалт, засвар уйлчилгээний зардал ч лут юм гарна даа, яана даа, беен алдагдалтай л юм болох байх даа

Avatar

Зочин 2020-07-31 139.5.219.207

2 давхар дүүжин трамбай

Avatar

Иргэн 2020-07-31 103.10.22.88

За даа орон нутгийн умну ийм балай юм ярью байж балав даа Дагва минь

Avatar

монгол ах 2020-07-31 94.10.49.66

залуус аа! энэ агаарын зам маш ашигтай ,аюулгүй бас үзэмжтэй юм билээ . маршруутаа л оновчтой сонгох хэрэгтэй .алслагдсан газраас л хотын сүлжээнд богино хугацаанд оруулах чиглэлд жишээ нь баян хошуунаас гэмтэл , дамба даржаагаас сансар,яармагаас гурвалжингийн гүүр, толгойт таван шар гэх иэт

Avatar

өрнөөс өөр хийхгүй юмгүй малнууд 2020-07-31 80.255.41.50

монгол шиг их салхилдаг газар наад дүүжин гүүр чинь тасарч унаж хүн амьтан а**а даа

Avatar

Зочин 2020-07-31 202.126.88.59

Наад балай юмаа дараа нь хий энэ хотынхоо замыг зас хөөе тэр баянхошууны гудманд тавтж байгаа замаар хэдэн хүн зорчих уу эхлээд олон хүн зорчдог замаа зас машин эвдлээд байна

Avatar

Зочин 2020-07-31 202.9.46.127

ТЭНГЭРИЙН ТОЙРОГ ГҮҮРЭН ЗАМЫН ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХГҮЙ ЮМ УУ?

Avatar

Зочин 2020-07-31 202.9.46.234

энд сууж азаа сорих экстрим аваргууд байна уу

Avatar

Зочин 2020-07-31 203.91.115.51

WTF

Avatar

Зочин 2020-07-31 139.5.219.207

Давхар цахилгаан лифт

Avatar

pee 2020-07-31 202.55.191.130

Uvul ni hulduj uheed zun ni shataj uhtsgeeh ym biz dee? Park iin alsiin haragchd zun nartaid suugaad uzeerei, buh cabin aa tokoor halaana gej l lav baihgui, halaah hurguh technolog ni zai ikh ezlene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж