Гутал хэлбэртэй шилэн сүм бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Гутал хэлбэртэй шилэн сүм бүтээжээ

Тайвань улсын Чайеид нэгэн сонирхолтой сүм сүндэрлэн босчээ.

Энэхүү сүм нь10 метрийн өндөртэй, өндөр өсгийтэй гутлын хэлбэртэй, шилээр хийгдсэн байна.

Уг сүмд шашны үйл ажиллагаа явуулахгүй ба зөвхөн хурим зохион байгуулах аж. 23 сая ам.долларын хөрөнгөөр босгосон өвөрмөц сүмийг нутгийн нэгэн бүсгүйн дурсгалд зориулсан хэмээн хөрөнгө оруулагч нь мэдэгдсэн байна.

Ванг гэх уг эмэгтэй нь 1960 аад оны үед амьдарч байсан ба 24 настайдаа хуримаа хийхээр бэлтгэн хуримын ёслолдоо өмсөхөөр өндөр өсгийтэй гутлыг мөнгөө хурааж байж авсан гэнэ. Гэвч "хар хөл" хэмээн нэрлэгддэг өвчин туссаны улмаас 2 хөлөө тайруулж, хуримаа цуцлан үлдсэн амьдралаа сүмд өнгөрүүлсэн аж. Тиймээс түүний дурсгалд зориулан хэзээ ч өмсөж чадаагүй хуримдаа зориулан авч байсан өндөр өсгийтэй гутлаар нь дүрсэлжээ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж