Ирэх 7
дугаар сарын 9-нд Монгол улсад циркийн урлаг үүсч хөгжсөний
70 жилийн ой болох бөгөөд ойг угтан энэ сарын 28,29,30-нд алиалагчдын улсын уралдааныг
үндэсний циркээс зохион байгуулах аж. Монголын үндэсний циркийн дарга
захирал Ц. Ганхүү “Циркийг алиалагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл
сүүлийн үед хүмүүст инээд хөөр бэлэглэдэг алиалагч ховордоод байгаад сэтгэл
зовниж байна. Тиймээс алиалагчдын авьяас
чадварыг нээх, дэмжих зорилгоор тус
уралдааныг зарласан.Тэргүүн байранд шалгарсан алиалагч сая төгрөгний эзэн болох
бөгөөд 4 сарын нэг нь буюу инээдмийн баяраар шилдгүүдийн тоглолт болно. Мөн
энэхүү тоглолтонд оролцох боломжтой” гэлээ.
Ц.Хишиг