Нүүрсний зах зээлээс Монгол шахагдах уу?

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Нүүрсний зах зээлээс Монгол шахагдах уу?

Нүүрсний зах зээлээс Монгол шахагдах уу?

Covid-19 вирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс 2020 оны хоёрдугаар сарын эхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар хилээ хаасан билээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хоёр болон гуравдугаар сард Монгол Улсын төсвийн гол орлогыг бүрдүүлдэг нүүрсний экспорт зогссон. Хэдийгээр Монгол Улс гуравдугаар сарын дунд үеэс нүүрсний экспортыг эхлүүлсэн ч 2020 оны эхний хагас жилийн дүнгээр 7 сая тонн нүүрс БНХАУ-д экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар буурсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Харин энэ үеийг Австрали улс өөрт ашигтай байдлаар ашиглаж чадсанаар, 2020 оны эхний хагас жил БНХАУ-д экспортолдог коксжсон нүүрсний хэмжээгээрээ Австрали улс нь Монгол Улсыг гүйцэж түрүүлэв. Өөрөөр хэлбэл, 2020 оны эхний хагас жилийн статистик мэдээллээр, Австрали улс нь БНХАУ-д коксжих нүүрсний томоохон экспортлогч орон болов.

Үүний зэрэгцээ, БНХАУ нь цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор станцуудад хэрэглэгдэх эрчим хүчний нүүрсийг их хэмжээгээр импортолжээ. Мөн төмрийн хүдрийг урьд өмнө худалдан авч байгаагүй хэмжээгээр импортолж, рекорд тогтоосон талаар SCMP мэдээлж байна.

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлд тэсэлгээний зууханд ашигладаг Австралийн коксжуулсан нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өсч, 24 сая тоннд хүрсэн талаар Хятадын Гаалийн газар мэдээлжээ. Мөн Хятадын эрчим хүчний нүүрсний импорт 2020 оны эхний хагас жилийн жилд 40 хувиар өссөн байна.

Харин ОХУ-ын хувьд 2020 оны эхний хагас жилийн байдлаар 2901 тонн нүүрс БНХАУ руу экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 79 мянган тонн буюу 3 хувиар нэмэгджээ.

эх сурвалж: www.argusmedia.com

Гэхдээ Хятадын нүүрсний импортын өсөлт удаан үргэлжлэхгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь, Австрали улс нь дөрөвдүгээр сард Covid-19-ийн гарал үүслийг шалгах ажиллагаа явуулахыг уриалсан билээ. Үүний улмаас тавдугаар сард Бээжин, Канберррагийн хоорондох дипломат харилцаа хурцадмал байдалд шилжиж, улмаар Хятадын Засгийн газар компаниуддаа Австралийн нүүрсийг худалдан авахгүй байхыг үүрэг болгосон. Үүний зэрэгцээ, БНХАУ нь өнгөрсөн 2019 оны эхнээс хойд Далянь боомтоор Австралийн нүүрсний экспортыг зогсоосноор австралчууд хүндхэн байдалд орох вий гэхээс эмээж байгаа ажээ. Тухайн үед БНХАУ нь Австралийн нүүрсний аюулгүй байдал, чанарыг шалгах шаардлагатайгаас гадна импортлогчдын сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй гэж мэдэгдэж байв. Мөн Хятад улс нь  Австралийн арвайд демпингийн эсрэг өндөр тариф тогтоож, үхрийн махыг австралийн дөрвөн нядалгааны газраас экспортлохыг хориглов.

Гэхдээ эдгээр асуудал хараахан бодитой хэрэгжээгүй байна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар Хятад улс Австралиас их хэмжээгээр коксжсон болон эрчим хүчний нүүрс мөн төмрийн хүдрийг импортолж байна.  Энэ нь дотоодын нүүрсний уурхайн үйл ажиллагааг нээх хугацааг гуравдугаар сар хүртэл хойшлуулсантай холбоотой гэж шинжээчид дүгнэжээ. Мөн Хятад улс байгалийн бохирдлыг бууруулах, ашиг орлого, үйлдвэрлэл нь коронавирусын дэгдэлтэд өртсөн орон нутгийн уурхайчдыг хамгаалах зорилгоор нүүрсний импортыг хязгаарлахаар ажиллаж байгаа тул  импортын энэ мэт үсрэлт удаан үргэлжлэхгүй гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: www.scmp.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж