Нээлттэй хорих анги гэж юу вэ? | News.MN

Нээлттэй хорих анги гэж юу вэ?

Нээлттэй хорих анги гэж юу вэ?

Нээлттэй хорих анги гэж юу вэ?

Нийгэмд  төдийгүй улстөрийн хүрээнд дуулиан тарьж байсан хэргүүд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, зарим хэргүүд нь шүүхээр шийдэгдсэн. Сар хүрэхгүй хугацаанд  зургаан хэрэгт холбогдуулан нийт 21 хүнд ял оноосны гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба С.Баярыг Оюутолгойн гэрээ болон “Петровис” ХХК-д давуу байдал олгосон хэргээр, М.Энхсайханыг Тавантолгойн асуудлаар, Ж.Эрдэнэбатыг албан тушаалын давуу байдлаа ашиглан хайгуулын талбай зарж борлуулсан хэргээр тус тус ялласан. Ингэхдээ  шүүхээс  дээрх гурван хүнээс гадна С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Н.Номтойбаяр, Б.Хурц нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж хоёр  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг ял эдлүүлдэг бол тусгай зэрэглэлд хоёр жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлдэг байна. 

Улмаар нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарладаггүй аж.

ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ НЬ ХОЁР ЗЭРЭГЛЭЛТЭЙ

Харин хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй бөгөөд тусгай зэрэглэл нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ганцаарчлан ял эдлүүлэх тусгай нэгжтэй.  Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд зургаан  жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ. Хаалттай хорих ангийн тусгай нэгжид бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ.

Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно. Харин хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болдог юм байна. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-31 202.179.21.196

Нээлттэй хорих гэдэг нь утсаар ярих, илгээмж авах, уулзалт хиих зэрэг нь ямар нэг хязгааргүй учраас тэд тэндээ тансаглаад хор найруулах ажлаа утсаар хиигээл, уулзах хүиүүстэйгээ уулзаад л байж байх болохоор ямар шиитгэл болох билээ .. Зүгээр л ялласан дүр эсгэж баына . Нээрээ хэрэг хиисэн гэж үзэж баыгаа юм бол аавын хүүг алаг үзэлгүй бусад хоригдолуудын адил хиидэг юмыг нь хииж байдаг газар нь байж .,иддэг хоолыг нь идүүлэх байсан юм . Ард түмнииг хууран мэхэлсэн юм болжээ

Avatar

Бор 2020-07-31 150.129.140.214

ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН БҮГДИЙГ ХУРААЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙШДЭЭ ЦАДАЖ ХАНАХАА МЭДЭХГҮЙ ЦУСАЛСАН НОВШНУУД

Avatar

Зочин 2020-07-31 103.10.23.101

Бүх хөрөнгийг нь хурааж орон цууцны дэжүүр цэвэрлэгч хог ачигч зэрэг ажилаар ажилуул тэгээд л болоо Хамгийн гол нь бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй Ямар засаршгүй танхай алуурчан биш хориг хэрэгүй

Avatar

Зочин 2020-07-31 192.82.69.153

гэрийн хорио ноос юуны ялгаа .түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарладаггүй аж.

Avatar

Нямдоржийн нарийн бичиг 2020-07-31 202.126.90.29

Юун хаалттай нээлттэй вэ, зүгээр насаар нь хориоч, дарагийн баячууд, эрхээ эдлүүлэгчид сургаал, сургамж болно доо, Монгол Улсын хууль нэг өдөр гэдэг нь үнэн юм даа.
Тэд нар хийсэн юмаа зөвшөөрсөн юм чинь шоронгийн эрхээ эдлүүлээчээ, яахаараа ийм нээлттэй, хаалттай байдаг юм. Эд нарын оронд зүгээр л иргэн байсан бол нээлтэй, хаалттай нь үйлчлэхгүй байхаа, арайчдээ.
Эд нарл хууль ч үйлчлэхгүй юмаа

Avatar

Зочин 2020-07-31 150.129.143.157

Юун нээлттэй хаалттай шорон.ардын хүүг алагчилж авилга авч улс эх орноо худалдсан нь эрхэлж бдаг …энэ арай дэндэнээ.та нар бүү давар.та нараас өөр төрд суух хүн бхгүй юм шиг бүү авирла.эх орноо зарж үрж урвасан муу хулгайчуудыг цусаар уйлсан ч бүү өршаө..

Avatar

Зочин 2020-07-31 202.21.103.158

Нэмэгдсээр байгаад 76 болох нь дээ яаанааа. Ангийн андууд

Avatar

Зочин 2020-07-31 66.181.180.10

Монголоор дүүрэн шорон боллоо. Бүр аймаг бүр шоронтой шүү. Асар их зардал зүгээр л идэж суудаг газар. Одоо харин үүнийг өөрчлөх шаардлагатай. Цөллөг буюу нутаг заах ялыг шинээр бий болгож, онц ноцтой гэмт хэргээс бусад ихэнх тохиолдолд хэрэглэх нь зүйтэй. Тэгээд тэнд ялтан өөрсдийн хоол унд, байр сууц, хувцас хэрэглэлийн зардалаа яг л эрх чөлөөнд байдагтай эгэл бусадтай адил өөрсдөө хэриуцдаг байх ёстой. Тариа ногоо тарих, мал маллах, барилга үйлдвэрт ажиллах гэх мэтээр орлогоо олж амьдрах үүрэг

Avatar

Зочин 2020-07-31 66.181.180.10

тэй. Харин төр электрон гав, чип гэх мэт зүйлсээр тэднийг хянаж, заагдсан бүс, орон нутгаас гарахыг нь хориглох хэрэгтэй. Бас ажил хөдөлмөрийнх нь орлогоос, энгийн иргэн шиг бүх төрлийн татвар хураамж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэргийг нь төлүүлж, цаашлан учруулсан хохирол төлбөрийг нь гаргадаг байх юм. Гэхдээ хаана ийм бүс нутаг бий болгох вэ, гэдгийг сайтар судлан тогтоох нь чухал

Avatar

Ajaa taij 2020-07-31 202.9.46.234

Gulag oltrigoo sanaa uy. Ehnii nutag zaagdagchaar chamaig yalalmaar baina. Durtai l baigaa biizdee shorongiin hobbiton gyai.

Avatar

Зочин 2020-07-31 183.177.100.234

тэр цөллөг нь баячуудын тансагхаус хороолол болчих биз дээ.

Avatar

Лхагваа 2020-07-31 202.9.46.112

Нээлттэй хорих анги гэж хүн бүхэн дуртай үедээ сайн дураараа орж болдог, харин гарч болдоггүй, тийм шорон байгаа юм.

Avatar

Зочин 2020-07-31 64.119.16.93

мэдрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж