Нээлттэй хорих анги гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Нээлттэй хорих анги гэж юу вэ?

Нээлттэй хорих анги гэж юу вэ?

Нийгэмд  төдийгүй улстөрийн хүрээнд дуулиан тарьж байсан хэргүүд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, зарим хэргүүд нь шүүхээр шийдэгдсэн. Сар хүрэхгүй хугацаанд  зургаан хэрэгт холбогдуулан нийт 21 хүнд ял оноосны гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба С.Баярыг Оюутолгойн гэрээ болон “Петровис” ХХК-д давуу байдал олгосон хэргээр, М.Энхсайханыг Тавантолгойн асуудлаар, Ж.Эрдэнэбатыг албан тушаалын давуу байдлаа ашиглан хайгуулын талбай зарж борлуулсан хэргээр тус тус ялласан. Ингэхдээ  шүүхээс  дээрх гурван хүнээс гадна С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Н.Номтойбаяр, Б.Хурц нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж хоёр  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг ял эдлүүлдэг бол тусгай зэрэглэлд хоёр жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлдэг байна. 

Улмаар нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарладаггүй аж.

ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ НЬ ХОЁР ЗЭРЭГЛЭЛТЭЙ

Харин хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй бөгөөд тусгай зэрэглэл нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ганцаарчлан ял эдлүүлэх тусгай нэгжтэй.  Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд зургаан  жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ. Хаалттай хорих ангийн тусгай нэгжид бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ.

Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно. Харин хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болдог юм байна. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж