Хойд Солонгосын эсрэг хатуу хоригоо ЕХ жилээр сунгав

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын эсрэг хатуу хоригоо ЕХ жилээр сунгав

Хойд Солонгосын эсрэг хатуу хоригоо ЕХ жилээр сунгав

Европын холбоо өчигдөр (2020.7.30) Хойд Солонгос улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо нэг жилийн хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ. Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрийн эсрэг чиглэгдсэн Европын холбооны хориг арга хэмжээнд Пёньяны 57 албан тушаалтны гадаад дахь хөрөнгийг царцааж, хилийн хориг зэрэг багтсан юм.

Европын холбоо нь Иран, Венесуэл зэрэг өөр хэд хэдэн улсын эсрэг хориг тавьсан ч Хойд Солонгосын эсрэг санхүү, эдийн засгийн хориг нь илүү хатуу юм. Тухайлбал, 27 орны бүрэлдэхүүнтэй Европын холбоо нь Хойд Солонгостой худалдаа наймаа, тээвэр, санхүүгийн үйлчилгээ хийхийг хориглосноор Пёньяныг чиглэсэн валютын урсгалыг зогсоохыг зорьжээ. Тус холбооноос анх 2006 онд Хойд Солонгосын эсрэг хориг тавьсан юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж