Л.Саруулбат: Нийтийн биеийн тамирыг монголд хөгжүүлнэ | News.MN

Л.Саруулбат: Нийтийн биеийн тамирыг монголд хөгжүүлнэ

Л.Саруулбат: Нийтийн биеийн тамирыг монголд хөгжүүлнэ

Л.Саруулбат: Нийтийн биеийн тамирыг монголд хөгжүүлнэ

 Илүүдэл жинтэй монголчуудын тоо хурдтай өсч, нас нь залуужиж буйд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, хоолны зохисгүй хэрэглээ зэрэг шалтгааныг нэрлэж болно.  Монголчууд олон өвчний эхлэл болдог таргалалтад “дарлуулж” буйн гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал гэдгийг судлаачид анхааруулж ирсэн. Тэгвэл “Үнэгүй Fitness” группийн хамт олон хүмүүст гэртээ хийх боломжтой дасгал хөдөлгөөнийг live-аар дамжуулан заагаад аль хэдийн гурван сар өнгөрчээ. Ингээд тус группийн багш, дасгалжуулагч Л.Саруулбаттай ярилцлаа. Түүний амжилтаас дурдвал, Бодибилдинг спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын дараалсан долоон удаагийн аварга юм.


-“Үнэгүй Fitness” групп өдгөө 139 мянган гишүүнтэй болжээ. Группийн гишүүд ч өөрсдийнхөө үр дүнгээс бусдадаа хуваалцан их идэвхтэй байдаг. Үнэгүй фитнесс группийг анх санаачлан бодит ажил болгосон гол шалтгаан нь юу байв?

-Юуны түрүүнд www.news.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бид “Үнэгүй Fitness” группээ нээгээд хоёр сар гаруй болж байна. Анхнаасаа айл бүрийн том өрөөг байгаа нөхцөлд нь фитнесс болгочихъё л гэж зорьсон. Тус группийг үүсгэн байгуулсан цорын ганц зорилго маань “монгол хүн бүр эрүүл байх боломж өөрсдөд нь бий. Хөл хориотой байгаа энэ цаг үед гэртээ жин нэмж суухын оронд хүн бүр “Үнэгүй Fitness” группт нэгдэн илүүдэл жингээсээ салаасай” л гэж хүссэн.

Манай Live өдөртөө 100 мянгаас 250 мянган хүнд хүрдэг. Шавь нарын маань олонх нь хичээлийг гадаадаас үздэг. Швед, Солонгос, АНУ, Японд ажиллаж, амьдарч буй монголчуудаас гадна япон хүмүүс хүртэл биднийг дагаж дасгалаа хийгээд бичлэгээ явуулж байсан. Бид өглөө 06.30 цагаас эхлээд 21.00 цаг хүртэл өдөртөө 4-5 live хийдэг. Ингэхдээ дан ганц дасгал хөдөлгөөн заах биш, зөв хооллолтын талаар ч ярилцдаг.

Хатуухан хэлэхэд хөдөлгөөний дутагдал, эрүүл хооллолт алдагдсанаас үүдэн эмнэлэг, эмийн сангаар дүүрэн монголчууд дугаарлаж байна гэхэд буруудахгүй болов уу. Тиймээс бид ядаж идсэн хоолныхоо илчлэгийг шатааж чаддаг, дасгал хөдөлгөөн хийдэг байх ёстой. 

“Үнэгүй Fitness” группийн гишүүд дунд нэг сарын хугацаанд 12, 18 кг өөх хассан хүмүүс байхад дөрвөн удаа төрсөн ээж гэдэсний зургаан булчинтай болох жишээтэй. Өөрчлөлтийн өмнө ба дараах үр дүнгээсээ ичиж санаа зоволгүйгээр бусдадаа хуваалцдаг. Бусдыгаа зоригжуулдаг ээжүүд олон бий. Эдгээр хүмүүс мэргэжлийн тамирчид шиг бэлтгэл хийдэггүй ч зөв амьдралын хэвшил, дадалд тэмүүлж, өөрийгөө ялан дийлэхийн төлөө мэрийж зүтгэж байгааг харах сайхан байдаг. Мөн өөрийгөө дайчлаад хүссэн үр дүндээ хүрч чадсан хүмүүсийг харах бүр ч сайхан. Ер нь бидний хувьд өдөр бүр урам зориг, амжилтаар дүүрэн байдаг даа.

ХАТУУ, ШИРҮҮН ҮГЭЭРЭЭ БИ ОЛОН ХҮНИЙГ СЭРЭЭЖ ЧАДСАН

-Live үзэж буй хүмүүс таныг загналаа, доромжиллоо гэлцдэг. Гэхдээ орондоо хэвтэж байсан хүмүүсийг босоод дасгал хийтэл нь хатуу үгээр шарыг нь малтах нь таны арга барил уу. Аль эсвэл таны эмоци, сэтгэл хөдлөл үү?

Би Live-ийн үеэр “За чи орноосоо босчих. Дасгалаа дагаад хийгээрэй” гэвэл хэн ч дагаж хийхгүй. “Үнэнийг хэлэхэд чи илүүдэл жингээ буяны тарга гэж бодож байна уу. Гэхдээ үгүй. Бүдүүн шулуун гэдсэнд чинь өтгөн бий. Өөрийгөө чи бохирын машинтай зүйрлэ. Одоо л чи өөрчлөгдөхгүй бол оройтно” гэхчлэн хатуу үгээрээ би олон хүнийг сэрээж чадсан гэж боддог.

Би 12 жил багш, дасгалжуулагч хийсэн учраас монгол хүний сэтгэлзүйн онцлогийг сайн мэднэ. Тиймээс хэт зөөлөн биш хатуу гараар үзэж байна. Хамгийн гол нь хүмүүс намайг энтертайнмент хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Би математик заагаагүй биеийн тамирын хичээл зааж байгаа учраас гэртээ буйдан дээрээ хэвтэж байгаа хүнийг босгохын тулд тайван, хүлцэнгүй байх нь ямар ч үр дүнд хүрэхгүй. Зарим хүмүүс намайг “Ямар онгироо юм бэ”гэлцдэг. Гэхдээ намайг өнгөрсөн хугацаанд хэдэн ч удаа хөлөө халцартал бэлтгэл хийж, хэдэн ч удаа хоолны дэглэм барьж ядарсныг бусад хүмүүс мэдэхгүй. Ядарсандаа цүнхээ даахгүй шахам гэртээ харих үе надад байсан. Үүний үр дүнд би бусдад харуулах хэвлийн зургаан булчинтай болсон. Тиймээс бусад хүмүүст илүүдэл жингээсээ салж, булчинтай болохыг үнэгүй зааж байгаа юм.

Намайг  цамцаа  тайлаад цээж нүцгэн гудамжинд явахад 10 хүний ес нь эргэж харна. Энэ нь надад өөртөө итгэх итгэлийг өөр рүү тань цэх суугаад ярих ярианы сэдэв өгч байна.

Хүн өөртөө итгэлтэй байна гэдэг нь хүн байхын үндэс, утга учир. Түүнээс биш би өөрөө гүзээгээ унжуулчхаад youtube хуудаснаас хэдэн юм олж харчхаад хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг зөвлөөгүй. Хэрэв уншигч та өөрийнхөө биеийн галбирыг болж байна гэж бодож байвал нүцгэн биеэрээ толины өмнө хараад үз. Би үнэхээр сайхан харагдаж байна уу? гээд өөрөөсөө асуугаарай.

ЦАГААР ХООЛЛООД, ҮҮНИЙГЭЭ ФИТНЕССТЭЙГЭЭ ХОСЛУУЛБАЛ ҮР ДҮН ХУРДАН ГАРНА

-Тэгвэл таны хувьд 12 жилийн өмнө өөрийгөө өөрчлөх, одоо байгаа биеэ урлахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

Тухайн үед би 52 кг байсан. Хамгийн гол нь би хүүхдэдээ л ханагар сайхан аав болж харагдахыг хүссэн. Түүнээс биш тэмцээн уралдаанд орох нь гол зорилго байгаагүй. Гэрийнхээ хойморт суугаад хүүхдийнхээ хажууд жижигхэн мөр, жижигхэн гарандаа өөртөө томдсон аяга бариад атийж суухыг хүсээгүй юм. Би өөрийгөө шинээр бүтээсэн нь амьдралдаа барьсан бэлэг л гэж боддог.

-Одоо тэгвэл ярианы сэдвээ өөрчлөөд эрүүл амьдралын хэв маяг болон илүүдэл жингийн талаар ярилцъя. Хүмүүсийг хараад байхад маш хурдан хугацаанд их жин хасах хүсэлтэй байдаг. Үнэхээр тэдний боддог шиг сард их жин хасах боломжтой юу?

Таргалалт бол хувь хүний амьдралын хэвшил, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал, хорт зуршил зэргээс шууд шалтгаалдаг. Түүнчлэн таргалалт, жингийн илүүдэл хүн төрөлхтөний нас баралтын гол шалтгаан болдог. Тиймээс Японд тарган хүнийг удирдах албан тушаалд томилдоггүй жишигтэй. Энэ нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж чадаагүй хүн бусдад анхаарал тавьж, удирдан чиглүүлж чадахгүй гэж үздэгийнх. 15 настай хүүхэд 110 кг, 12 настай хүүхэд 90 кг болчихлоо хурдан жинг нь хасаад өгөөч гээд эцэг эхчүүд надад хандсан тохиолдол бий. Тухайн хүн сард 10-20 кг хасна гээд ороод ирлээ гэж бодъё л доо. Тэгэхээр энэ хүн яг л фитнесс тамирчин шиг долоо хоногт маш олон цаг хүнд ачаалалтай бэлтгэл хийхээс гадна, маш хатуу хоолны дэглэмд орох шаардлага гарна.

Ийм их ачаалал гэнэт авахаар маш их ядарна, эмзэг мэдрэмтгий болно, хүний сэтгэлзүй их хямарна, сэтгэлээр унана, стресст өртөнө гээд бэрхшээлүүд бий. Тиймээс яарч хурдан жин хасна гэхгүйгээр фитнессийг зүгээр л амьдралынхаа нэг хэсэг болгочих хэрэгтэй. Энэ нь тийм их цаг шаарддаггүй, долоо хоногт ердөө л зургаан цагийг өөртөө зарцуулахад л хангалттай. Ингэж чадвал эрүүл сайхан харагдана, эрүүл чанартай амьдарна шүү дээ.

-Таныхаар жин хасахдаа ямар дэглэм баривал зүгээр вэ. Идэх хүслээ хэрхэн удирдаж сурах вэ?

-Жингээ хасахаар зорьж байгаа хүмүүст өгдөг хамгийн эхний зөвлөгөө бол цагаар хооллох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өлсөж болохгүй гэдэг зарчим юм. Ер нь фитнесс хоол өөрөө их хэцүү, бас цаг "яс" барихыг шаарддаг. Цагаар хооллоод, үүнийгээ фитнесстэйгээ хослуулбал үр дүн хурдан гардаг. Хамгийн гол нь өдөрт хоол хүнсээрээ авч буй илчлэгийн хэмжээ зарцуулж байгаагаасаа бага байх ёстой. Жин хасч байгаа үед бэлтгэлийн өмнө чанартай нүүрс ус авах хэрэгтэй. Бэлтгэлээс хойш нүүрс усаа багасгаад явна. Орой ходоодондоо аль болох бага ачаалал өгөх хэрэгтэй. Хоолны дэглэмийг биеийн жин болон өдөрт авч буй ачаалалдаа тохируулан нарийн гаргах хэрэгтэй. Идэх хүслээ өөрөө л удирдаж сурна даа. Хүссэн зорилгодоо хүрсэн үед тухайн хүнд өөртөө итгэл дүүрэн, гоо сайхнаа гайхуулан алхах, урам зоригтойгоор эрүүл урт удаан амьдрах сайхан шүү дээ. Гол нь өөрийгөө ялан дийлэх ёстой.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайхан Монгол эр хүн. 2020-07-31 66.181.161.112

Саруулбат сайхан Монгол эр хүн байгаа юм даа. Амжилт.

Avatar

Зочин 2020-07-31 175.38.18.28

Хэн нэгэнэд гос харагдах гэж эсвэл эрүүл саруул байх гэж, бусдаас биеэ хамгаалах гэж хөгжүүлдэг болов уу? Өөрийгөө ялан дийлэх гэж гээд л олон зүйлээс болдог байх даа? Тасралтгүй хичээллэсэн, эсрэгээрээ хөдөлгөөнийхөө дутаглдлыг ариглах гэж хичээллэсэн, огт хичээллээгүй хүмүүсийн дундаж наслалт хэд байдаг бол судалгаа байдаг болов уу? судалгаа байдаг бол харах юмсан. Судалгааны байгууллагууд нь иймэрхүү судалгааг баттай хийгээд олон түмэнд мэдээлж байвал дөхөм болох болов уу.

Avatar

Зочин 2020-07-31 110.93.96.159

Судалгаа гэвэл интернетээс судлаад үзэж болно шүү дээ. Гэхдээ хамгийн энгийн жишээ гэх юм бол Япон дахь дундаж наслалт. Япончууд ойролцоогоор 80 насалдаг. Япончууд өөрийн эрүүл мэнд, хооллолтондоо гойд анхаарч, байнга гүйж эсвэл ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийж байдаг.

Avatar

Mexico 2020-07-31 174.221.144.186

Amigo

Avatar

Зочин 2020-07-31 81.185.171.47

Yrij baigaa buhen ni mash unen! Fitnessiin bagsh gedeg bol ineej nailanhaidaad javjilaad suudag baij herhevch bolomjgui,tiim bagshtai baigaa nuhtsuld oligtoi amjilt ch garahgui / Naizan dundaa/ gedeg shig xungun haltuurdaj hiigeed duusgadag.Lodoi bagsh bol jinhene zorigjuulj zaadag buh hicheeluuddee! Er ni tegeed hunii bienii undur ,nam ,erduuch chuhal zuil bish,dasgalaa hiigeed,hooloo taaruulaad yvaxad ali ali ni goe devxiigeed irdeg sh dee! Ene xuniig namhan ene ter geed goochilohoo bolimoor!

Avatar

az jargal husii 2020-07-31 103.229.120.198

amjilt husii, eruul enhiig husii, ih tevcheer hun bolgonoos iim tesver tevcheer garahgui , mundag baina dagan baysii,

Avatar

Zochin 2020-07-31 202.126.90.118

Bas l mundag bgan shu, hudulmur tuushtai bdal, tuluvshil…..

Avatar

Анжэ 2020-07-31 66.181.165.92

Гайхалтай мундаг тамирчин шүү. Ганцаараа гоё бх биш эхнэрийгээ бас мундаг тамирчин болгосон гайхалтай тамирчин.

Avatar

084 Tuguldur 2020-07-31 202.55.188.34

Ene biyniintsaana olon jiliin hudulmur teswer tewcheer baigaa gedgiig hiij uzeegvi hvn oilgohgvi ldee

Avatar

Mongols 2020-07-31 66.181.184.92

тариа хийхгүйгээр яаж чам шигболох уу

Avatar

Зочин 2020-07-31 202.131.227.82

Тууштай байдал

Avatar

Зочин 2020-07-31 202.21.109.65

Baki bolovch neeh namhan um bn lee haha 160 hurdeg ch umu

Avatar

Зочин 2020-07-31 202.55.188.39

Чи өөрөө 150 хүрэх үү? Монгол Япон Вьетнам 3 Азидаа хамгийн навтаак угаасаа. Со Хятадууд азидаа хамгийн өндөрт тооцогддог юм үмбүү минь. Өндөр болмоор байвал ирэх төрөлдөө со юмуу хятад хүн болж төрөөрэй.

Avatar

Зочин 2020-07-31 87.123.193.226

s*** ni biz chi

Avatar

Зочин 2020-07-31 202.131.227.82

Цувдайгаа унжуулсан үхэр

Avatar

Зочин 2020-07-31 66.181.176.162

Mundag

Avatar

Zochin 2020-07-31 66.181.176.162

Mundag

Avatar

kkk 2020-07-31 202.9.40.124

tasarhai bietei yumaa Herendee hicheej l yavna daa

Avatar

Зочин 2020-07-31 66.181.161.70

Баярлалаа. "Үнэгүй fitness"-т нэгдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж