Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2020.07.30/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй нагоя башёгийн 12 дахь өдөр Хакүхо Даваажаргал Митакеүмитай тааран барилдсан бол озэки Асанояама Хокүтофүжитой учраа таарав.
Ёкозүна Хакүхо нагоя башёгийн 12 дахь өдөр сэкивакэ Митакеүмитай тааран барилдсан ч ялагдал хүлээлээ. Ийнхүү Хакүхо Даваажаргал хоёр өдөр дараалан өвдөг шороодож 10 даваа, хоёр унаатай болсон бол Митакеүми есөн даваа, гурван унаатай боллоо.
Ёкозүна Хакүхо энэхүү барилдааны явцад баруун өвдгөндөө бэртэл авсан учир башёг үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй байна.
Харин Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй озэки Асанояама башёгийн 12 дахь өдөр маэгашира Хокүтофүжитай тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр Асанояама энэ жилийн нагоя башёг 11 даваа, нэг унаатай үргэлжлүүлж байна.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр маэгашира Тамаваши Мөнх-Оргилтой тааран барилдаж ээлжит ялалтаа авснаар 11 даваа, нэг унаатай болсон бол Тамаваши Мөнх-Оргил найм давж, дөрөв унасан үзүүлэлттэй боллоо. Харин Кирибаяама Лхагвасүрэн маэгашира Ютакаяаматай тааран барилдаж ялагдлаа. Ютакаяама ээлжит ялалтаа авснаар хоёр даваа арван унаатай болсон бол Кирибаяама Лхагвасүрэн дөрвөн даваа, найман унаатай боллоо.
Асанояама, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар 11 даваа, нэг унаатай нагоя башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Хакүхо Даваажаргал 10 даваа, хоёр унаатай удаалж байна.
Холбоотой мэдээ