Цар тахлын нөхцөл байдалтай уялдан Оросын маск үйлдвэрлэл дээд хүчин чадлаараа ажиллаж байна хэмээн Худалдааны яамны тэргүүн орлогч сайд Сергей Цыб хэлжээ. Түүний хэлснээр орос улс өдөртөө 14 сая ширхэг маск үйлдвэрлэж байгаа ажээ.
Гэхдээ энэ нь бүрэн хүчин чадал биш ажээ. Одоо үйлдвэрлэж байгаа 14 сая маск гэдэг бол нийт хүчин чадлын 70-80% хэмээн Сергей Цыб тодотгожээ.
14 сая маск нь эмнэлгийн гэж нэрлэдэг маск юм. Үүнээс гадна өдөртөө 530 мянган шүүлтүүртэй маск, 200 мянган ширхэг хамгаалалтын хувцас, 115 мянган хос хамгаалалтын бээлий, 50 мянган ширхэг хамгаалалтын нүдний шил, 380 мянган литр ариутгалын шингэж үйлдвэрлэж байгааг Худалдааны яам мэдээллээ.
Холбоотой мэдээ