Хабаровск мужийн Амбан захирагчаар шинээр томилогдсон Михаил Дегтярев мужийнхаа зарим усан боомтын үйл ажиллагаатай танилцсан байна. Ванино боомтод ажиллах үеэрээ тэнд ашиглаж байгаа нүүрс ачих технологийг хэт хуучирсан, үеэ өнгөрөөсөн” хэмээн шүүмжилсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна.
Ванино боомт болон Совгаванск дүүрэг дэх "Дальтрансуголь" компанийн боомтод осчоныхоо дараа “Нүүрс тээвэрлэгдэг хоёр боомтыг харлаа. Нэг нь тоос манаргасан хуучин технологийг ашиглаж байна, нөгөөх нь орчин үеийн технологийг ашиглаж байна. Ялгаа нүдэн дээр ил байна. Нэг нь жилдээ 4 сая тонн нүүрс ачиж байхад нөгөөх нь 22 сая тонн” хэмээн Михаил Дегтярев хэлжээ.
Үүний хариуд Ванино боомтын зүгээс тайлбар гаргажээ. “Грейферийн кранаар нүүрс ачих, буулгах технологийг Орост ч, гадаад улс оронд ч өргөн ашигласан хэвээр байна. Жилдээ хэдэн зуун сая тонн ачиж буулгадаг боомтууд ч энэ аргыг ашиглаж байна, үүнээсээ ч татгалзах бодолгүй байна, яагаад гэвэл энэ нь сүүлийн үеийн техникийн үр дүнгээс хол хоцордоггүй. Тиймээс энэ технологийг үеэ өнгөрөөсөн, хуучирсан гэж зөвхөн Ванино боомтод ажиллаж байгаа хүмүүст төдийгүй ийм аргаар нүүрс ачиж, буулгадаг Оросын нийт 60 гаруй боомтын ажилчдыг үл хүндэтгэсэн хэрэг" хэмээн тайлбартаа дурджээ.
Ванино бол Оросын зүүн эргийн том боомтын нэг. Энд жилдээ 7 сая тонн ачаа тээвэрлэдэг, Оросын 10 том боомтын нэг юм. Ванино боомтын гол ачааны нэг нь нүүрс юм. Нүүрсээс гадна мод, хар метал, хөнгөн цагааны тээврээр дагнадаг. Мөн Оросын зүүн хойд зүгийн цэргийн зэвсэг, т?хник, хоол, хангамжийг дамжуулагч гол цэг юм.
Михаил Дегтярев нь Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар 2020 оны зургадугаар сарын 20-нд Хабаровск мужийн Амбан захирагчаар томилогдсон.
Холбоотой мэдээ