Японы эрх баригч намын хэсэг улс төрчид Хятадын "TikTok" апликейшнийг Японд ашиглахыг хязгаарлах хууль санаачилж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Эрх баригч Либерал ардчилсан намын гишүүн Акира Амари Хятад улс уг апликейшнээр дамжуулан хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдахаас сэргийлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Өсвөр насныхан, залуусын дунд ихээхэн алдаршсан энэ программыг Энэтхэг улс хориглосон. АНУ-д мөн уг аппликейшнийг хориглох талаар хэлэлцэж байгаа юм. Энэ апликейшн цар тахлын үеэр ихээхэн алдаршсан бөгөөд “Sensor tower” судалгааны сервисийн тооцоолсноор энэ оны эхээр “TikTok” апликейшнийг татаж авсан тоо хоёр тэрбумыг давсан байна. Нөгөөтэйгүүр АНУ болон Хятадын хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн АНУ холбоотон орнууддаа энэхүү аппликейшнийг хориглохыг шахаж байж магадгүй гэсэн таамаглал ч байгаа юм.
Эх сурвалж: MAINICHI
Холбоотой мэдээ