Коронавирус усанд амьдрах чадваргүй | News.MN

Коронавирус усанд амьдрах чадваргүй

Коронавирус усанд амьдрах чадваргүй

Коронавирус усанд амьдрах чадваргүй

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын албаны дэргэдэх “Вектор” лаборатори коронавирус усанд хэр удаан амьдрах чадвартайг нотлохоор хийсэн туршилтын үр дүнгээ мэдээллээ. Ингэхэд тасалгааны хэмд байгаа усанд 24 цагийн дотор коронавирус 90%, 72 цагт 99,9% устаж байгааг нотолсныг Хэрэглэгчийн хяналтын алба мэдээллээ.

Мөн тус лабораторийн мэдээлж байгаагаар коронавирус нь хлоргүйжүүлсэн ус болон далайн усанд үржихгүй ч амьд хэвээр байжээ. Гэхдээ усны хэмээс шалтгаалан вирусийн амьдрах чадвар өөрчлөгдөж байгааг “Вектор” лабораторийн туршилт харуулсан байна. Буцалгасан усанд вирус устаж байсан бол хлоргүйжүүлсэн усанд устаагүй ч амьдрах чадваргүй болж байжээ.

АНУ-ын эрдэмтдийн өмнө нь хийсэн судалгаагаар SARS-CoV-2 вирус хэв ягаан туяаг нэг квадрат сантимер талбайд 5 миллижоуль болгоход вирусийн тархах чадвар зургаан секундэд буурч байсан бол 22 миллижоуль болгоход 25 секундэд устаж байжээ.

ДЭМБ коронавирусийг цар тахал хэмээн 2020 оны гуравдугаар сард зарласнаас хойш 16,5 сая хүн вирусийн халдвар авч, 650 мянган хүн нас барлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж