УИХ-ын гишүүн, НББ хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайдтай уулзлаа | News.MN

УИХ-ын гишүүн, НББ хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайдтай уулзлаа

УИХ-ын гишүүн, НББ хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайдтай уулзлаа

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМД-ын Ерөнхий газрын дарга Г.Баясгалан нартай уулзаж цаг үеийн болон Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран шийдэх асуудлуудыг хэлэлцэж, ярилцлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг цар тахлын үед аливаа гэнэтийн зүйлд бэлэн байхыг сануулсан хэрэг  Чех улсаас эх орондоо ирсэн оюутан охины үйл явдал байсныг хэлээд цаашид иргэд энэ жишгээр хилээр орж ирэх тохиолдол гарвал  зохион байгуулалтын асуудлыг анхаарах ёстойг санууллаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн орны хүрэлцээ байхгүй улмаас хил нэвтрүүлээгүй гэдэг ташаа мэдээлэл. Халдвартай иргэдийг хүлээн авч эмчлэх 250 ор хүрэлцээгүй болох нөхцөл үүсвэл орыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.

Мөн 9-р сарын 1-ээс сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх гэж байгаатай холбоотойгоор эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайн зохион байгуулахыг байнгын хорооны дарга сануулсан юм.

Цаг үеийн асуудлаас гадна иргэдийг байнгын бухимдуулдаг хөнгөлөлттэй эмийн асуудлыг хэрхэн цэгцлэх талаар холбогдох бүх газрууд анхаарч, нэгдэн ажиллах ёстой. Иргэддээ бодитоор хөнгөлөлттэй эм хөнгөлөлттэй  очиж байгаа эсэх, хөнгөлөлтэй эмийн жагсаалт, давхар бизнес болсныг таслан зогсоох зэрэг асуудлаар санал солилцлоо. ЭМД-ын ерөнхий газрын дарга Г.Баясгалан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг өөрчлөх, Гаалийн Ерөнхий газартай хамтран ажиллахаас эхлээд ажил хэрэг болгох саналууд олон байна гэлээ.Хөнгөлөлттэй эмийн асуудлыг шийдвэрлэхэд Нийгмийн бодлогын байнгын хороо бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгийг тус байнгын хорооны дарга онцоллоо.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгасан нь зөв алхам байсан. Одоо илүү иргэддээ хүрдэг байх ёстой. Нийгмийн бодлогын байнгын хороо үүнд анхааран ажиллаж, салбар яам болон ЭМД ерөнхий газар тулгамдаж буй асуудал, үндэслэл шаардлагаа зөв гаргаж, Нийгмийн бодлогын байнгын хороотойгоо ойлголцон ажиллаж чадвал ЭМД-ыг шинэ түвшинд гаргах бүрэн боломжтой гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-07-30 203.98.77.101

хөнгөлөлттэй эм авна гэдэг далайн ёроолоос сувд шүүрдэх гэдэг шиг л үлгэр болсон шүү дээ

Avatar

zochin 2020-07-30 202.179.27.27

kharin ch oyunchimeg gishuun sain ajilladag,bi tanikhgui ,khungolttei emen deer ea
rgelt khiigeerei

Avatar

Удахгүй шоронд 2020-07-30 202.9.46.119

ЖДҮ энэ тэр нь хэзээ нэгэн цагт гүйцээд л ирэх байх даа, чааваас. тэр болтол чухал царайлаад л байж байхаас даа, хэ хэ

Avatar

Зочин 2020-07-30 59.153.85.79

MАН_ын намын хамгийн толгой муутай гишүүн шүү.Амбиц хөөгөөд ажил хийдэггүй бусдын ажилыг би хийсээн л гээд гүйгээд байдаг .Ярихаас цааш ухаан нь хүрэх юм энэ сдад байхгүй.

Avatar

Irgen 2020-07-30 70.181.124.42

Oyunchimeg gedeg hooson hyniig tuluulul bolgood yu hiine gej goridoh ch hereggyi.bucaaj tarah heregtei.

Avatar

Зочин 2020-07-30 192.82.75.171

bugdeeree udahgui hoorhii

Avatar

Зочин 2020-07-30 98.33.93.32

Пздаа

Avatar

Зочин 2020-07-30 98.33.93.32

Бузар шоучин,мэдлэггүй лалармаа,монголын одоогийн төр засгийн үнэн нүүр царай,пздааа

Avatar

Balai hog 2020-07-30 202.126.89.12

Balai shahuu avgai naad ulsaa ajliig ni zygeer hiilge dee! Chamaas hamaagyi ilyy hymyys shde setgyylch mini

Avatar

Зочин 2020-07-30 202.126.89.128

Энэ одоо болиосой

Avatar

Зочин 2020-07-30 64.119.20.151

Солиотой шоучин

Avatar

Uul 2020-07-30 192.82.68.201

ЖДҮ чин…

Avatar

Zochin 2020-07-30 192.82.68.201

ЖДҮ чин.

Avatar

Зочин 2020-07-30 64.119.24.3

энэ нэг худлаа поп дуучин больчоосой чи л дут зүгээр

Avatar

Зочин 2020-07-30 124.158.107.35

show lady

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж