М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялыг хэвээр үлдээв | News.MN

М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялыг хэвээр үлдээв

М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялыг хэвээр үлдээв

М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялыг хэвээр үлдээв

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2020.07.30/ Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв. Тодруулбал, анхан шатны шүүхээс ногдуулсан 4.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-30 150.66.79.111

Зүгээр л 4 жил 6 сар гээч ээ. Заавал товчилж бичмээр байвал 4.5 жил болно. 4.6 жил гэвэл 4 жил 7 сар 12 хоног болно. Эргүү мал шиг сэтгүүлч нэртэн гуай.

Avatar

Зочин 2020-07-30 43.242.242.59

Элбэгдоржийг яагаад шүүхгүй байна вэ.Гутлаа тослоод ирэх учиртай даа. Зангиа нь бол байнга засалттай байгаа

Avatar

Зочин 2020-07-30 43.242.242.59

Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа авах нь зөв

Avatar

Зочин 2020-07-30 43.242.242.59

Улс орныхоо эрх ашгийг уландаа гишгэж өмч баялагаа гадаадынхантай нийлж зөвхөн өөрсдөө авах гэсэн нөхдөд хатуу хариуцлага оногдуулах нь түмэн зөвөө. Энхсайхан өөрөө Элбэгдоржтой нийлж ийм алхам хийсэн нь түүний буруу. өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юмаа

Avatar

Зочин 2020-07-30 124.158.94.9

Дээд шүүх нь нэг юм арай дөнгүүр хүн чанартай, барьцаанд ороогүй хүмүүс байгаа байлгүй. Хэрэгсэхгүй болгох байлгүй эцэсийн найдвар

Avatar

ИРГЭН 2020-07-30 202.131.238.98

ЖОНКУУРСАН ХҮНИЙ ОРОНЦОГ ЮМ АА. 5 ТОЛГОЙ ДЭЭР ЯЛ ӨГЧ ЧАДАХГҮЙ БОЛОХООР НЬ НЭГ МАШИН ҮНЭТЭЙ АВСАН ГЭЖ ЯЛ ӨГЧ БАЙАА УХААНТАЙ ЮМ БХ ДАА. ТЭРН НЬ ЧААВААС ТУХАН ҮЕДЭЭ ЗАХ ЗЭЭЛИН ҮНЭЭР АВСАН МАШИНЫГ НЬ 7 ЖИЛИЙН ДАРАА ҮНЭЛДЭГ Ч ГЭЖ ЮУ БАХАВ. ЁСТОЙ ЯДАРСАН ХОГИЙН АРГА БАЙНА ДАА ЖОНКУУ МИНЬ. ЧИ ҮҮГЭЭРЭЭ ӨӨРИЙНХӨӨ ӨЧҮҮХЭН НЭРИЙГ МОНГОЛЫН ШҮҮХТЭЙ ЦУГ ДАВХАР УНАГАЛАА

Avatar

Зочин 2020-07-30 103.229.122.238

Монголд ажил хийсэн хүн адлуулдаг зүгээр суусан нь хождог болж.Хий хоосон попорсон ухаантай хүний царай гаргасан нь, бусдыгаа загнаж зандарсан нь дээшээ тэнгэрийн амьтан болчихдог болоо юу даа.Аа тийн дээр нь цэргийн ёсолгоо хийгээд сурчихвал болох нь тэр …ккккк

Avatar

Зочин 2020-07-30 50.101.118.166

Өш хонож гэж. ёстой тэнэг , хоосон толгойтой хүнийг хэлдэг Баттулга ёстой хоосон толгойтой хүн, тиймээ энэ хүний мэдлэг чадварын хаагч хүрэхгүй Баттулга чи төмөр замыг яаж завхруулсан билээ хүн болгон мэднэ чи өөрөө хэзээ нэгэн цагт энэ хүний оронд энэ газар очих болно

Avatar

Монгол улсын иргэн 2020-07-30 114.29.10.186

Энхсайхан х***а шдээ. Зайлуул

Avatar

zochin 2020-07-30 66.181.161.2

яг тийм

Avatar

Женкогүй монгол 2020-07-30 98.33.93.32

Яахавв,булган сүүлтэй экс ЕС боллоо,араасаа олон төрд гарж "бузар" аргаар баяжсан олон эксүүдийг дагууллаа. Цаашид ч олон хулгайчууд явна биз…. Харин ял өгөж байгаа шүүхийн арга нь энэ хүн дээр дэндүү бохир ажилласан,энэ хүний ар тал цааш цаашдын шүүх,олон улсын шүүхэд хандана,эргэлзэхгүй байна,энэ бузар шүүхийг цаанаас нь хатгаж буй бузрын бузар хулгайч Женко 4,5 х 100 жилийн ял авах өдөр ирнэ гэдэгт ч эргэлзэхгүй байна

Avatar

Зочин 2020-07-30 202.9.40.122

Монголын эрх ашгийг уландаа гишигсэн хэнд ч болов хуулийн хариуцлага оногдуулдаг жишгийг тогтоолоо. энэ маш зөв юм. Нэг хэсэг улс дандаа хохирогч болж байлаа. энхсайхан мэдлэгтэй байж болно. Гагцхүү муу хүмүүстэй нийлж улс орныг минь хохироож болохгүй. Хохироосон бол ялаа авах нь шударга ёсонд нийцэнэ. Ан-ынхан шударга ёс гэж хамгийн их ярьданг мөртлөө хамгийн их шударга бус юсм хийж ирсэн түүхэн мөр нь байна

Avatar

Энхсайханд яг ямар хэр 2020-07-30 107.77.173.60

Энхсайханд яг ямар хэрэг үйлдсэн гэж ял оноож байгаа билээ ? Ердөө л нэг машины үнийн зөрүү л төдий юм шд.Тэр үнийн зөрүүг гээд байгаа юмыг нь анхааралтай харах юм бол огт гэмт хэрэг биш л дээ чааваас.Нөгөө ТТ-г 100 жилээр Хятадуудад өгөх гэж байсан энээ тэрээ шаан паан гэсэн юмнууд нь бараа сураггүй. Женко хувийн өс аваад бана уу эсвэл мангад-орос эзийнх нь тушаал байна уу….

Avatar

Зочин 2020-07-30 103.229.122.238

Цаашдаа ер нь Монголдоо томоохон хэрэгтэй ажил хийе гэсэн хүн гарах болов уу яах бол бүгд л айдастай болчих вий.Энэ Хүүкийн үед…!!!

Avatar

Зочин 2020-07-30 202.179.24.113

Сайн байна.

Avatar

Зочин 2020-07-30 107.77.173.60

Женко муу юмандаа гагууд….Элбэгдоржийн бүр амин найз нь болтлоо ойртож дотносоод хамаг юмыг нь мэдэж авсан хойноо ар нуруунаас нь хутга зоож лалартсан л***р даа

Avatar

Зочин 2020-07-30 66.181.161.15

Баттулга бол Энхсайханы хөлийн чигчий хуруутай л зүйрлэхээр мэдлэг боловсролтой хүн шүү дээ. Даанч хорон муу санаа, зуумтгай чанар хэлмэгдүүлж бна шүү

Avatar

зочин 2020-07-30 78.187.120.177

Монголд боловсролгүй төрийн тэргүүнээс Моншолын сор болсон хүмүүсийн эсрэг л хандсан нэг тийм явуулга явуулж байна даа, Монгол төл иймдээ хүрнэ гэж даанч санасангүй.

Avatar

Зочин 2020-07-30 75.155.149.227

yun sor? sor boltloo yu hiisen be? Mongoliin gazriin doorh buh bayalgiig hujaa nartaa unegui ogoh gej dairch baisan urvagchid yal ni mash baga baina.

Avatar

Заагч 2020-07-30 202.179.31.252

Хчтад гаиин мантууг шууд бууд бүү тэжээ харваас харх вирус шүү дээ.

Avatar

Зочин 2020-07-30 107.77.173.60

Женког уу?

Avatar

z 2020-07-30 59.153.112.232

horongiig n huraa

Avatar

Irgen 2020-07-30 66.181.177.231

Tenegt, ene hun henii yamar hurungu uurtuu avsan be? Alivaa zuiliin uchriig uhalgui, usan tolgoilohoo boli.

Avatar

*** 2020-07-30 202.126.90.68

Бурхан минь дутуугийн комплёкстой Монголчууд; Монгол төрийг тэнгэр ниргэг !

Avatar

Зочин 2020-07-30 202.179.24.193

Тавантолгойн гэж байснаа болиод машины хэрэг гээд нэг юм олоод өгчихлөө. Арай л үнэтэй авсан байна гэнэ үү? Тэгээд 4 жил 6 сар .

Avatar

ИРГЭН 2020-07-30 202.126.89.214

УЛС ОРОН НЬ ХӨГЖИХГҮЙ ЮМ БОЛ БОЛОВСРОЛТОЙ БАЙГААД ЯАХ ЮМ ВЭ?

Avatar

Зочин 2020-07-30 202.55.188.34

Болж байгаа бүх үйл явдал нэг л зүйлийг сануулж байна. Улс орныхоо эрх ашгийг бүхнээс түрүүнд тавьж сурах хэрэгтэй гэдгийг.

Avatar

Баатар 2020-07-30 59.153.113.48

Хэлмэгдүүлэлтээ зогсоо.Шинэ хонгилын шүүх ажиллаж машинлаж 37 он шиг авирлаж байна.Коммунизм Айсуй

Avatar

Зочин 2020-07-30 103.229.121.35

Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж үг байдаг юм шүү дээ, улаан цагаандаа гарсан луйварчин минь…

Avatar

Зочин 2020-07-30 202.179.25.110

Хурц шиг гэртээ чөлөөтэй очиж болдог нээлттэй хорих ангид хорихгүй юм байна гэж ойлголоо

Avatar

Зочин 2020-07-30 150.129.142.180

ИРЭХ ЖИЛ ӨРШӨӨЛИЙН ЗАРЛИГ ГАРАХ ХҮРТЭЛ БАЙЖ Л БАЙХГҮЙ ЮУ НААНАА

Avatar

Зочин 2020-07-30 202.179.21.236

budaa

Avatar

Зочин 2020-07-30 202.131.236.170

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ардчилалын залуучууд дотроос хамгийн шилдэг улстөрч, хамгийн боловсролтой, холыг харсан хүлээн зөвшөөрөгдсөн хүн мөнөөс мөн болой.

Avatar

Зочин 2020-07-30 202.179.21.236

Uul ni mundag daan ch sujig bishrel tom zorilgo bsangui

Avatar

Зочин 2020-07-30 64.119.21.47

Боловсрол мэдлэг сайн боловч ухамсар муу байлаа.

Avatar

м 2020-07-30 124.158.107.35

одоо яая гэхэв улс орны эрх ашгийг ямарч албан тушаал нам хувийн эрх ашгаас дээгүүр тавьдаг болсон цагт хэн ч шоронгийн хаалга татахгүй болно. Тухайн үед хаалгаа саваад гараад явсан бол өдийд түмэнд хүндлэгдээд сууж байхгүй юу

Avatar

Zochin 2020-07-30 192.82.72.23

Battulga boliochee

Avatar

Zochin 2020-07-30 192.82.72.23

Sullaachee

Avatar

Аймар юм аа 2020-07-30 202.126.90.73

Орос захиалгатай хэлмэгдүүлэлт үргэжилсээр

Avatar

Зочин 2020-07-30 176.63.23.193

Бүү сүржигнэ

Avatar

Зочин 2020-07-30 192.82.77.203

Үхсэний чинь орос захиалга вэ. Америкийн багс долоогч минь

Avatar

kk 2020-07-30 66.181.161.2

Uuruu orosiin b**s doloogch gedgee batalchih umda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж