Хонгконг: Шинэ хуулийн дагуу 4 оюутныг баривчлав | News.MN

Хонгконг: Шинэ хуулийн дагуу 4 оюутныг баривчлав

Хонгконг: Шинэ хуулийн дагуу 4 оюутныг баривчлав

Хонгконг: Шинэ хуулийн дагуу 4 оюутныг баривчлав

Бээжингийн Хонгконгод хэрэгжүүлж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу цагдаагийн эхний гүйцэтгэх ажиллагаа болж, дөрвөн оюутныг баривчилжээ.

Тэдгээр оюутнуудыг хууль хэрэгжиж эхэлсэн долдугаар сарын 1-нээс хойш цахим сүлжээнд салан тусгаарлалтыг өдөөн, дэмжсэн агуулгатай зүйл нийтэлсэн хэмээн баривчилсан тухай цагдаа мэдэгдсэн байна. Харин тусгаар тогтнолыг дэмжигч бүлэглэлийн мэдээлж буйгаар баривчлагдсан оюутнуудын нэг нь бүлгийн ахлагч Тони Чун аж.

Бээжингийн шинэ хууль хонгконгчуудад бослого хөдөлгөөн өдөөх, салан тусгаарлах, гадны хүчинтэй хуйвалдахыг хатуу хориглосон билээ. Энэ үйл явдлаас өмнө мөн хуулийн хүрээнд жагсаалын үеэр хуулинд үл нийцэх агуулгатай уриа, самбар барин жагссан иргэдийг баривчилсан юм.

Баривчлагдсан оюутнуудын гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй бөгөөд бүгд 16-21 насны залуус аж. Хонгконгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шинээр нэмэгдсэн Үндэсний аюулгүй байдлын хуулийг сахиулах албаны ажилтан Ли Куай Вагийн хэлснээр дээрх оюутнууд Хонгконгийн тусгаар тогтнолыг дэмжих шинэ бүлэг байгуулахаар цахим орчинд ажиллаж байсан аж. Оюутнуудыг баривчилж, саатуулснаас гадна тэдний хэрэглэж байсан компьютер, гар утас, бичиг баримт зэргийг хураан авчээ.

Баривчлагдсан оюутнууд шинэ хууль батлагдахаас өмнө зургадугаар сард тарсан ардчиллыг дэмжигч залуусын нэгдлийн гишүүд юм байна. Түүнчлэн оюутнууд тус тарсан нэгдлийн үйл ажиллагааг гадаадаас үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч шинэ хуулинд гадаадад ажиллах ч хамаатай ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Рол 2020-07-30 1.136.105.121

Энх зураган дээрх хvv кивигийн Укатай Яг адил ам хамартай юм

Avatar

Зочин 2020-07-30 59.153.85.79

Манайд ч гэсэн эрх чөлөө нь хэтэрчихсэн ууж идэх ямбалах архидах тэнэхээс өөр юу ч мэдэхгүй малнууд аасаа доор оюутанууд их байна шүү Эднийгээ л цэгцэл.Хонконг шиг болох гээгүй л юм бол.

Avatar

badarch 2020-07-30 66.181.182.149

shine huuliar gonkonkchuudig bvgdiig ni barimchlah bolomjtoi

Avatar

Зочин 2020-07-30 202.55.188.34

Ямар ч эрх чөлөөгүй байна гэдэг эмгэнэл юм даа

Avatar

Зочин 2020-07-30 146.115.161.230

Erh chuluu gej yag yu bdiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж