ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар хурандаа Ц.Ням-Очирыг томилов

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар хурандаа Ц.Ням-Очирыг томилов

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар хурандаа Ц.Ням-Очирыг томилов

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Ц.Ням-Очирыг томилов. Тэрбээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байв.

Ц.Ням-Очир 1992-1996 онд  Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 2001 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2002 онд Тайланд улсад Оюуны өмчийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт, 2002 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургуульд гүйцэтгэх ажлын мэргэшүүлэх сургалт, 2009 онд Цагдаагийн ерөнхий газарт гүйцэтгэх ажлын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагджээ.

Тэрбээр 1991-1992 онд Авто засварын үйлдвэрийн нэгдлийн гэрээт галын хэсэгт гал сөнөөгч, 1996-1997 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, 1997-2000-онд Мөн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч, 2000-2002 онд Мөн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч, 2002 оны 02 дугаар сараас Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, 2002 оны 09 дүгээр сараас Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан.

2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр тусгай тасгийн дарга, 2010-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга, 2011-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, 2012-2015 онд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга, 2015 оны 05 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажилласан туршлагатай.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж