Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Дасах биш өөрчил

Гэртээ ихэнх цагийг өнгөрүүлдэг чинь та орчиндоо дасан зохицох ёстой гэсэн үг биш. Нэг л хэвийн  байрандаа өглөө бүр сэрж,  хийдэг  нэг л зүйлээ давтан хийнэ. Харин гэртээ өнгө өнгийн лаа асааж, шинэ тавилга авч тавиад найзуудаа гэртээ урьж,  party  зохиож яагаад  болохгүй гэж.

Хэрэв та хананы уйтгартай цагаан өнгөнөөс над шиг залхаж эхэлсэн бол хана таазныхаа өнгийг  өөрчлөөд үз.  Магадгүй таны дуртай  кофены хүрэн өнгө, эсвэл нил ягаан байж  болно шүү дээ. Хамгийн гол нь илүү гүн гүнзгий мэдрэмж төрүүлэх, дулаан, таатай өнгө сонгохоо бүү мартаарай.

Танд зурагнуудын чинь жааз нэг л зохицохгүй байгаа юм шиг санагдаж байна уу?   Зураг дурсамж сэргээхийн тулд л байдаг шүү дээ. Тэгвэл зургынхаа жаазыг солиод үз. Харин  жаазтай зурагнуудаа тавиур дээр биш, хана дагуу байрлуулвал  зочид чинь орж ирэх болгондоо харах болно гэдгийг бүү мартаарай. 

Та  яг одоо цалин багатай ажлаасаа үхтэлээ ядраад, гэртээ ирээд байна  уу? Танд сайхан амрах газар хэрэгтэй.  Та зөв газраа иржээ. Энэ бол мэдээж таны гэр. Гэхдээ танд дөрвөн хана ширтэж суух тааламжтай санагдахгүй нь лав. Тиймээс өрөөндөө  цайвар цэнхэр тэнгис,  усан үзмийн улаан дарс,  шар хивс шиг цэцэгсийг бий болгоорой.

Бэлтгэсэн Н.Энх   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж