Энэтхэг улс Хятадын хилийн дагуу 35 мянган цэрэг нэмж байршуулна | News.MN

Энэтхэг улс Хятадын хилийн дагуу 35 мянган цэрэг нэмж байршуулна

Энэтхэг улс Хятадын хилийн дагуу 35 мянган цэрэг нэмж байршуулна

Энэтхэг улс Хятадын хилийн дагуу 35 мянган цэрэг нэмж байршуулна

Энэтхэг улс Хятад улстай хиллэдэг 3,4 мянган километр хилийн шугам дагуу 35 мянган цэрэг нэмж байрлуулахаар болсон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хилийн бүсэд нөхцөл байдлыг хэвийн болгох тухай Энэтхэг-Хятадын хэлэлцээр хэрэгжихгүй байгаа бөгөөд одоо үүсээд буй нөхцөл байдлын улмаас нэмэлт хүч байршуулахаас өөр аргагүйд хүрч буй учир ийм шийдвэрт хүрчээ.

Энэтхэгийн Зүүн Ладакх муж дахь хяналтын шугамаас Хятад улс цэргүүдээ хэсэгчлэн татсан ч Энэтхэг улс үүнийг хангалттай алхам гэж үзэхгүй байгаа аж. Өнгөрөгч зургадугаар сарын 15-нд хоёр улсын хил дээр мөргөлдөөн болж, Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын тодорхойгүй тооны цэрэг амиа алдсанаас хойш хоёр тал олон мянган цэрэг, их буу, танкуудыг тус бүс нутаг руу илгээгээд байгаа юм.

Энэтхэгийн хувьд хилийн хамгаалалтаа бэхжүүлэх нь асар их зардал шаардсан ажил бөгөөд хэдий дэлхийн хамгийн их цэрэгтэй арми боловч агаарын болон тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэл нь дэлхийд хоцрогдоод байгаа билээ. Тус улсын батлан ​​хамгаалахын зардлын 60 хувь нь 1,3 сая цэргийн цалин хөлсөнд зарцуулагддаг байна.

Эх сурвалж: THE HILL

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж