Covid-19: Өндөр хүмүүс халдвар авах илүү өндөр эрсдэлтэй | News.MN

Covid-19: Өндөр хүмүүс халдвар авах илүү өндөр эрсдэлтэй

COVID-19

Covid-19: Өндөр хүмүүс халдвар авах илүү өндөр эрсдэлтэй

Covid-19: Өндөр хүмүүс халдвар авах илүү өндөр эрсдэлтэй

Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар коронавирус агаараар дамжин халдварлах өндөр чадвартайг дахин баталжээ. Мөн Их Британи, Норвеги, АНУ-ын эрдэмтдийн хийсэн өмнөх судалгаануудын үр дүнгээс судлаачид хувь хүний ямар шинж чанар халдвар авах эрсдэлийг улам ихэсгэдэг вэ гэдгийг эрж хайх болсон байна.

Жишээ нь АНУ, Их Британид 2000 хүн хамруулсан нэгэн судалгаа коронавирус бүхий шүлс, цэр гэх мэт биеэс ялгарсан шингэний жижиг дуслууд агаарт хэдэн цагийн турш тогтох чадвартайг дахин баталсан байна.

Түүнчлэн дээрх судалгаанаас эрдэмтэд өндөр нуруутай хүмүүс халдвар авах эрсдэл илүү их байгааг онцолсон байна. Тухайлбал 180 см-ээс өндөр хүмүүс бусдыг бодвол халдвар авах эрсдэл хоёр дахин их хэмээн эрдэмтэд баримтад тулгуурлан үзэж байна. Судлаачдын хэлж буйгаар энэ нь коронавирус шүлсний том том дуслаар биш, маш жижиг дуслуудад багтаж, агаарт тархдагийн бас нэг жишээ гэнэ.

Өмнө нь коронавирус шүлсний харьцангуй том дуслуудад агуулагдан агаарт тархдаг бөгөөд дуслын хэмжээнээс хамааран агаарт төдийлөн удаан тогтолгүй газарт унадаг хэмээн эрддэмтэд таамаглаж байлаа. Харин энэ удаагийн судалгааны үр дүнгээс үзвэл коронавирус илүү жижиг дуслуудад багтан агаарт тарах боломжтой ба ингэснээр дуслууд газарт унахаас илүү агаарын урсгалыг даган дээш хөөрөх нь их аж.

Судалгааны үр дүнг эрүүл мэндийн medrxiv.org сайтад нийтэлсэн бөгөөд эцэслэн батлаагүй байгаа юм. Гэвч сүүлийн үед коронавирус жижиг дуслуудаар халдварлах өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа тул дээрх судалгааны үр дүнг батлах нь цаг хугацааны асуудал хэмээн судлаачид үзжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

180+ 2020-07-30 211.36.135.12

п***а юмаа

Avatar

ela 2020-07-30 202.55.188.43

wow

Avatar

Зочин 2020-07-30 66.181.178.233

uhanii humuus lag undur gesen

Avatar

Zochin 2020-07-30 73.1.21.151

lol. Arai arai
Ondor humuus ch hetsuudehnde hahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж