Хурдан морины уралдаанаас нийт 853 хурдан хүлэг хасагджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

Хурдан морины уралдаанаас нийт 853 хурдан хүлэг хасагджээ

Хурдан морины уралдаанаас нийт 853 хурдан хүлэг хасагджээ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд оролцох хурдан морьдыг үндэслэлгүйгээр хасч, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн талаар Монголын Морин Спорт Уяачдын холбоо/ММСУХ/-оос өнөөдөр/2020.07.30/ мэдээллээ.

Тус холбооны хийсэн мэдэгдэлд "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 119-р тогтоол, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 05-р тогтоолоор баталсан “Монгол, эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам” гэх мэт хууль, эрх зүйн актуудын хүрээнд зохион байгуулагдаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 05-р тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадамд Монгол, эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ын 2.3-т Монгол морьдоос эрлийз морьдыг үүлдэрлэг байдлаар ялгахдаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын морин спорт уяачдын холбооны саналд заасан үзүүлэлт, хэмжээг үндэслэл болгоно.3.2-т Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ. Үүнд:

  • Азарга соёолон – 140 см
  • Их нас – 141 см
  • Хязаалан – 137 см
  • Шүдлэн – 132 см
  • Даага – 127 см байхаар тус тус заасан аж.

Гэтэл Стандарчилал хэмжил зүйн газрын 2014 оны MNS6464:2014 стандартаар тогтоосон нас насны Монгол морьдын сэрвээний өндрийн хэмжээг энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороо болон ХХААХҮЯ-аас томилогдон ажилласан үүлдэр тогтоох комиссынхон хэрэгжүүлсэн гэж үзэхгүй байгаа" гэв.

ММСУХ-ны зохион байгуулдаг "Их хурд" уралдаан, Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудын зохион байгуулалтыг 100 хувь өөрсдөө хариуцаж байдаг. Эдгээр зохион байгуулдаг уралдаанууддаа зөвхөн сэрвээний өндрийг нь хэмжиж морьдыг ялгадаг. Сэрвээний өндрийг хэмжихдээ стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээтэй доорх лазер метрээр хэмждэг бөгөөд морьдыг хэмжиж буй агшин хэмжээстэйгээ цуг шууд дэлгэцэн дээр олон нийтийн өмнө ил гардаг аж.

Ардын хувсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд бүртгүүлсэн, хасагдсан морьдын тоон мэдээлэл

  • Азарга насны ангилалд 174 морьд бүртгүүлсэн боловч 70 нь буюу 40.2 хувь нь
  • Их насны ангилалд 261 морьд бүртгүүлсэн боловч 82 нь буюу 31.4 хувь нь
  • Соёолон насны ангилалд184 морьд бүртгүүлсэн боловч 106 нь буюу 57.6 хувь
  • Хязаалан насны ангилалд 286 морьд бүртгүүлсэн боловч 172 нь буюу 60.1 хувь нь
  • Шүдлэн насны ангилалд 313 морьд бүртгүүлсэн боловч 243 хувь нь буюу 77.6 хувь нь
  • Даага насны ангилалд 220 морьд бүртгүүлсэн боловч 180 нь буюу 58.1 хувь нь тус тус хасагджээ.

Нийт хурдан морьдын уралдаанд бүртгүүлсэн 1806 морьдоос 58.1 хувь нь буюу 853 хурдан хүлэг хасагджээ.

Иймд ММСУХ-оос дараах шаардлагыг эрх бүхий байгууллагуудад хүргэж байгаа гэнэ. Үүнд:

  • ХХААХҮЯ-наас хурдан морины салбар хорооны үүлдэр тогтоох комиссын дарга, гишүүдийн хариуцлагагүй, буруутай үйлдэлд хариуцлага тооцох, тэдний буруутай үйл ажиллагааны улмаас Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд морьдоо уралдуулж чадаагүй уяачдын хохирлыг төлүүлэх
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс улсын их баяр наадмын хурдан морины уралдааны зохион байгуулалтыг бусад үндэсний спортын холбоодын нэгэн адил мэргэжлийн спортын холбоо болох ММСУХ-нд хариуцуулах, мэргэжлийн спортын холбоо нь өөрсдийн дүрмийн хүрээнд зохион байгуулж, хариуцлагаа хүлээх боломжийг хууль, эрхзүйн хүрээнд олгох
  • Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 11-р зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “…дүрмийг тухайн үндэсний спортын холбооны саналыг харгалзан батлах;” гэснийг хэрэгжүүлж ММСУХ-ы VII их хурлаар баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг нийт 120 гаруй мянган уяачийнхаа өмнөөс шаардаж байгаа ажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж