“Huawei” борлуулалтаараа “Samsung” компанийг гүйцэв | News.MN

“Huawei” борлуулалтаараа “Samsung” компанийг гүйцэв

“Huawei” борлуулалтаараа “Samsung” компанийг гүйцэв

“Huawei” борлуулалтаараа “Samsung” компанийг гүйцэв

Хятадын технологийн “Huawei” компани гар утас борлуулалтаараа Өмнөд Солонгосын “Samsung” брэндийг гүйцжээ. “Huawei” компани энэ 2020 оны хоёрдугаар хагаст 55.8 сая ширхэг гар утас худалдсанаар дэлхийн хоёр дахь том гар утас худалдаалагч болжээ. Харин “Samsung Electronics” компанийн хувьд ижил хугацаанд 53.7 сая ширхэг гар утас борлуулсан аж.

Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж Хятадын компанийн борлуулалт өмнөх 2019 оны хоёрдугаар хагастай харьцуулахад таван хувиар буурсан бол “Samsung Electronics” компанийнх 30 хувиар унасан аж. “Samsung Electronics” компанийн гол зах зээл болсон Бразил, АНУ, Европт энэ он гарсаар коронавирусийн халдварын тархалт өндөр байсан юм.

“Huawei” компанийн хувьд жилийн өмнөхөөс экспорт 27 хувиар буурсан ч дотоодын зах зээлд давамгай байдлаас ашиг олжээ. Харин АНУ-ын “Apple” компани энэ оны хоёрдугаар улирлын тайлангаа маргааш (2020.7.31) танилцуулах юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-30 176.63.23.193

Huawei хятадуудаас нь өөр улсад авахаа болисон

Avatar

Зочин 2020-07-30 64.119.21.142

Зов Дотоодынхоо уйлдвэрлэлийг л дэмжсэн байна Хориг тавиад улсын хогжлийг санаатай саатуулаад ер нь энэ даяаршилал гээчийг хортойгоор ашиглах болсон юм биш уу

Avatar

Зочин 2020-07-30 139.162.138.120

Huawei нь Samsung-ийг борлуулалтаараа гүйцээд 2-рт орсон юм бол 1-т юу нь орсон байх вэ? Мэдрэлтэж өгөх юм аа.

Avatar

Зочин 2020-07-30 202.179.24.193

Iphone уу?

Avatar

Зочин 2020-07-30 172.58.140.163

Apple mangaraa

Avatar

Зочин 2020-07-30 115.84.94.98

Хуавэй явцгүй болсоон.Зүгээр л худал мэдээ.

Avatar

Зочин 2020-07-30 202.55.188.90

Хятадууд өөрсдийнхөө гар утсыг зарахын тулд iPhone мэтийн гадны гар утасны сүлжээг унагаадаг юм чинь аргагүй ш дээ. Хэн сүлжээ барихгүй утас худалдаж авах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж