“Huawei” борлуулалтаараа “Samsung” компанийг гүйцэв

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

“Huawei” борлуулалтаараа “Samsung” компанийг гүйцэв

“Huawei” борлуулалтаараа “Samsung” компанийг гүйцэв

Хятадын технологийн “Huawei” компани гар утас борлуулалтаараа Өмнөд Солонгосын “Samsung” брэндийг гүйцжээ. “Huawei” компани энэ 2020 оны хоёрдугаар хагаст 55.8 сая ширхэг гар утас худалдсанаар дэлхийн хоёр дахь том гар утас худалдаалагч болжээ. Харин “Samsung Electronics” компанийн хувьд ижил хугацаанд 53.7 сая ширхэг гар утас борлуулсан аж.

Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж Хятадын компанийн борлуулалт өмнөх 2019 оны хоёрдугаар хагастай харьцуулахад таван хувиар буурсан бол “Samsung Electronics” компанийнх 30 хувиар унасан аж. “Samsung Electronics” компанийн гол зах зээл болсон Бразил, АНУ, Европт энэ он гарсаар коронавирусийн халдварын тархалт өндөр байсан юм.

“Huawei” компанийн хувьд жилийн өмнөхөөс экспорт 27 хувиар буурсан ч дотоодын зах зээлд давамгай байдлаас ашиг олжээ. Харин АНУ-ын “Apple” компани энэ оны хоёрдугаар улирлын тайлангаа маргааш (2020.7.31) танилцуулах юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж