ОХУ Хойд Солонгосоос 27 иргэнээ эргүүлэн авчирчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

ОХУ Хойд Солонгосоос 27 иргэнээ эргүүлэн авчирчээ

ОХУ Хойд Солонгосоос 27 иргэнээ эргүүлэн авчирчээ

Хойд Солонгос улсаас эх орондоо буцах хүсэлт гаргасан Оросын 27 иргэнийг өчигдөр (2020.7.29) нүүлгэн шилжүүлсэн байна. ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдахдаа Хойд Солонгос нь хилээ хааж, нислэгүүдээ цуцалж, дотооддоо хөл хөдөлгөөнийг хязгаарласан байгаа учраас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд олон тооны байгууллагаас тусламж авч, хүндрэлтэй байсныг дурджээ.

Хойд Солонгосын нийслэл Пёньян хотоос галт тэргээр ОХУ-ын 27 иргэнийг эх оронд нь авчирсны дунд 10 хүүхэд байжээ. Тэд Владивостокт ирснийхээ дараа өөр өөрсдийн хот руу явсан аж.

Оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн өмнө хэд хэдэн удаа эмчийн үзлэгээр оруулж, коронавирусийн шинжилгээ авсан ба удаан хугацаанд тусгаарлалтад байсан аж. Өмнөх өдөр нь Пёньянаас гадаадын дипломат ажилчдыг Хойд Солонгос даяар аялж, зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулжээ. Хойд Солонгосын Кэсон хотод коронавирусийн халдвартай байж болох дүрвэгч эргэн ирснээр Пёньян онц байдал зарласан билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж