Зээлийн хүү бууруулах асуудлаар банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа | News.MN

Зээлийн хүү бууруулах асуудлаар банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа

Зээлийн хүү бууруулах асуудлаар банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа

Зээлийн хүү бууруулах асуудлаар банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны зээлийн хүүг бууруулах тухай асуудал байна.

Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна.

Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний 5 жилдээ 5 хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо.

Бидэнд боломж бололцоо бий. Гэтэл түүнийгээ ашиглаж чадахгүй, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахгүй байна. Хэд хоногийн өмнө би өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Ядаж 4 жилийн өмнө ашиглалтад оруулчихгүй яав даа гэж харамссан. Зөвхөн өнгөрсөн 4 жилд л гэхэд бид эндээс олж болох 5.0 тэрбум ам.долларын орлогоо алджээ. Одоо ингэж боломжоо үгүй хийж суумгүй байна.

Банкуудын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа, нуугаад яахав. Манай банк санхүүгийн тогтолцоонд арилжаа, мөнгө хүүлэлтийг дэмжсэн орчин бий болчихжээ. Тиймээс үүнээс татгалзаж, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь хойшлуулшгүй зорилт боллоо. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ.

Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган чуулна. Энэ чуулганаар мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжих, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар та бүхний бодол, саналыг сонсож, ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Эдгээр асуудлуудтай холбогдуулан банкны удирдлагууд саналаа илэрхийлэв. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах нь бидний ч сонирхол мөн. Эрсдэл багасна. Зээлийн хэмжээ, хүртээмж нэмэгдэнэ. 8 хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байхад 16 хувийн хүүтэй арилжааны зээлд л асуудал үүсдэг. Харамсалтай нь олон хүчин зүйлээс болоод хүү олигтой буурахгүй байна. Тиймээс юуны өмнө асуудал юундаа байгааг, алийг нь яаж, хэрхэн шийдвэрлэх нь зохистой болох талаар маш сайн судалгаа, шинжилгээ хийх ёстой. Үүндээ үндэслэж, зөв оновчтой, зоримог үйл ажиллагаа өрнүүлэх нь чухал боллоо. Тухайлбал, УИХ-аас банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч актив удирдлагын компани байгуулах, төрөөс банкуудаа бодлогоор дэмжих, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, Хөгжлийн банктай арилжааны банкуудыг хамтарч ажиллуулах,  ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа томоохон төсөл, үйлдвэрлэлийг дэмжих хамтын зээлийн хэлбэрийг ашиглах, тухайн төслийг барьцаалж зээл олгох, Монголбанкнаас зээлийн хүүг тогтворжуулах бодлого гаргаж хэрэгжүүлэх, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр чанаргүй активыг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслүүдийг ойрын үед батлан гаргах, банкууд үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд олон төрлийн АТМ, POS төхөөрөмжүүдээс татгалзаж, нэгдсэн нэг төхөөрөмжтэй болох, Монголбанкны заавал байлгах нөөцийн хэмжээг буулгах зэрэг саналуудыг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн наймдугаар сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэв. УИХ-ын даргын энэхүү саналыг банкуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-30 192.82.71.97

Монгол улсад банк дампуурахад бүх харилцагч, хадгаламж эзэмшигч нарын мөнгийг ТӨР буюу АРД ТҮМНИЙ мөнгөөр банкны эздийн өмнөөс төлдөг. ЭНЭ ШУДАРГА УУ?

Avatar

ЧУКА 2020-07-30 202.131.251.250

БАНК БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ЛАМБАРД ХУВЬ ХҮН ХЭН Ч ЖИЛИЙН 18% САРЫН !,5% иас ДЭЭШ ХҮҮТЭЙ МӨНГӨ ЗЭЭЛХИЙГ ХОРСОН ХУУЛ ГАРГААЧ

Avatar

Зочин 2020-07-30 192.82.73.216

hedhen hunii mongond hadgalamjiin huu nereer mongo huulhee bolio ter mongoo gertee gudsan dooroo hii coohon mongolchuud orond orj nuruugaa avhuulj baina arai heterlee

Avatar

Bankxvv 2020-07-30 64.119.18.107

Lalarin ondor xvv shv de, bvr bolohgvi bol xytadaas bank oruulj irnee

Avatar

Зочин 2020-07-30 180.149.93.98

ГАДААДЫН БАНК ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД БАЙГАА БҮХ БАНКНЫ ЦААД ЭЗЭД НЬ УГААСАА ГАДААДУУД Ш ДЭЭ

Avatar

bat 2020-07-30 192.82.65.182

gadni bank yaaraltai oruulah heregtei.tegeed dotoodiin bankuudin ,,zah zeeliinhee jamaar yavj bna,, gej hutsahig ni harmaar bna.top-100 aj ahuin negj shalgaruulahad ehnii 10 bairand uildverlegchid bish buh bankuud jagsaj baigaag l oorchloh heregtei.ih hurald mongolin bank nertei lombarduudin ezed,gar hol bologsod suuj baidag.ted ,,gadni bank orj irvel mongol suirne,, gej tarhi ugaadgiig taslan zogsooh heregtei.

Avatar

Зочин 2020-07-30 202.179.27.8

МОНГОЛ БАНК МӨНГӨ ХЭВЛЭЖ БАНКУУДАД ЭХ ҮҮСВЭР ГАРГАЖ ӨГ

Avatar

иргэн 2020-07-30 66.181.161.30

АТМ ПОСтой зээлийн хүү ямар хамаатай юм бол, мэдрэл Мэдрээ ажлаа өгөөч, хөгшин төгцөг чинь

Avatar

зрчин 2020-07-30 202.55.191.205

Гаднаас банк оруулж ирэх хэрэгтэйв УИХ-ынхан ЖДҮ-ийн сангийн зээлээр банк байгуулж ард иргэд биднийг шулж байгаа шүү дээ. ЕС нэг юм бодож бгаа байлгүй. Зандан гуайг мэдэхгүй дээ.

Avatar

Зочин 2020-07-30 64.119.19.147

Монгол төгрөгийн ханшийг тогтворжуулах хэрэгтэй.. 2010 онд 1ам доллар 1000 төгрөгтэй тэнцэж байсан бол 10 жилийн дотор бараг 3 дахин төгрөгийн ханш суларч 3000 төгрөг рүү ойртож байна. Эсвэл хуучин социалист нийгэм рүү шилжих хэрэгтэй

Avatar

Заа юу 2020-07-30 64.119.22.135

Монголын банкуудын хүүг нь бууруулчихдаг юм бол дахир нэмж хэдэн ч Сонгуулийн МАН д өгөе

Avatar

Зочин 2020-07-30 43.228.131.132

монголын банкууд зээлээ буулгах сонирхол байхгүй. өндөр зээлээр ард иргэдээ шулж ашиг л олох сонирхолтой. зээлийн хувь хэмжээг бууруулах нэг арга гадны банкыг оруулж ирэх.

Avatar

Зочин 2020-07-30 202.131.227.82

kytad nuhur bainaa daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж