Жонни Деппийн шүүх хурал баглаа цэцэг, чихмэл бамбаруушаар өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

Жонни Деппийн шүүх хурал баглаа цэцэг, чихмэл бамбаруушаар өндөрлөв

Жонни Деппийн шүүх хурал баглаа цэцэг, чихмэл бамбаруушаар өндөрлөв

Жонни Деппийг эхнэрээ зоддог байсан хэмээн "The Sun" сонинд бичсэний эсрэг гомдол гаргаснаас эхлэн гурван долоо хоног үргэлжилсэн шүүх хурал дуулиантайхан өндөрлөлөө. Гэвч эцсийн шийдвэр хамгийн ойрхондоо есдүгээр сард гарах аж.

Жонни Деппийг шүүх танхим руу сүүлийн удаа очих замд шүтэн бишрэгчид нь “Жоннид шударга ханд” гэсэн бичигтэй самбар барин орилж, цэцгийн баглаа, чихмэл тоглоомуудыг түүнд өгөхийг оролджээ. Харин түүний эхнэр асан Эмбер Херд шүүх танхим руу хажуугийн хаалгаар чимээгүйхэн орсон аж.

Жонни Депп, Эмбер Херд хоёрын тус хэрэг сүүлийн хэдэн арван жил Лондонд болоогүй дуулиантай гүтгэлгийн хэрэгт тооцогдох болсон байна.

Шүүх хурлын талаар Херд “Харилцаа, эрч хүч, итгэл үнэмшлийг маань гутаан доромжилсноос хойш эргэн хөл дээрээ босоход надад маш хүнд байна. Гэхдээ би өөрийнхөө хэлсэн үгэнд бат зогсоно. Их Британид шударга ёс байдаг гэдэгт би итгэж байна” хэмээн шүүх танхимын гадаа сурвалжлагчдад ярьжээ.

Харин Деппийн зүгээс 2016 онд салах өргөдөл өгөх хүртлээ гурван жилийн хугацаанд хар тамхинд ихээр донтож, Хердийг удаа дараа гэмтээсэн гэдгийг эрс үгүйсгэж байгаа билээ.

Зарим хуулийн мэргэжилтнүүд шүүх хуралд Депп яллаа ч нэр хүндээ эргүүлэн сэргээхэд их хүндрэлтэй байх болно хэмээн үзэж байгаа аж.

Их Британийн хамгийн алдартай сонинуудын нэг "The Sun" цар тахлаас болоод их хэмжээний хохирол амссан ч шүүх хуралд ялагдвал нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах асар их төлбөрт унан, улам хэцүү байдалд орох юм. Мөн үүнийг дагаад Хердийн жүжигчний карьер ч бүрмөсөн дуусч болзошгүй.

Нэр төр гутаасан төрлийн хэрэг дээр мэргэшсэн хуульч Эмили Кокс “Сонин ялалт байгуулвал Херд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зоригтой тэмцэгч болон нэр хүнд нь мандаж магадгүй юм. Харин Депп ялбал Хердийн бүх карьер дуусах байх” хэмээн ярьжээ.

Шүүх хурал дээр яригдаж буй гурван өдрийн хүчирхийллийн талаарх Хердийн мэдүүлгийн талаар Депп тухайн үед мансуурсан, согтуу байсан тул болсон үйл явдлыг бүдэг бадаг л санаж буйгаа хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрбээр хэрхэн хар тамхи хэрэглэснээ тод санаж буй бөгөөд эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас Хердийг гэмтээсэн байх ямар ч боломжгүй, чадваргүй байснаа мэдүүлсэн аж. Мөн тэрбээр Хердийг мөнгө, хувийн алдар хүндийг нь булаацалдсан сэтгэцийн асуудалтай хүүхэн хэмээн тодорхойлсон юм.

Харин Херд Деппийг хар тамхины хэт хэрэглээнээсээ болж олон хоногийн турш өөрийн ухаанаа алдаж, танигдахын аргагүй мангас болдог хэмээж байгаа билээ. Ингэхдээ Депп түүн рүү шил чулуудаж, утсаар нүүрийг нь цохидог байсан. Түүгээр ч зогсохгүй заримдаа Депп түүнийг алж ч болохоор байдал үүсгэж байсан гэжээ.

Гэсэн хэдий ч хоёр од бие биедээ хичнээн их хайртай байснаа үгүйсгээгүй юм. Тухайлбал, Херд “Түүнийг эрүүл байхад бид маш их жаргалтай байсан. Би түүнийг алдахыг хүсээгүй” хэмээсэн бол Депп “Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй. Тэр надад ямар хэцүү байсныг ч сайн ойлгож байгаа” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ТэнэглэлТэнэглэл
27
ХарамсалтайХарамсалтай
21
БурууБуруу
20
ХахаХаха
20
ХөөрхөнХөөрхөн
13
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж