Өргөө гэр эзэддээ очлоо | News.MN

Өргөө гэр эзэддээ очлоо

Өргөө гэр эзэддээ очлоо

Өргөө гэр эзэддээ очлоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран үерт өртсөн 5 өрхийг өргөө цагаан гэртэй болгох үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, ажил хариуцсан хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд, хорооны Засаг даргын ажлын алба, Улаан загалмайн хороо, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүчтэй аадар борооны улмаас нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тухай бүр нь олон нийтэд мэдээлж байгаа билээ.

Ингэхдээ үерт өртсөн айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, орон гэр нь эргэн сэргээн засах боломжгүй, зайлшгүй дэмжлэг шаардлагатай 5 өрхийг гэртэй болгох хүсэлтийг дүүргийн Засаг даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Шийдвэрийн хүрээнд Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, ажил хариуцсан хэлтэс, албад хариуцсан ажлуудаа шуурхай зохион байгуулж, өнөөдөр өргөө гэрийг эздэд нь, хүнсний багцын хамт хүлээлгэн өглөө.

Эдгээр 5 өрхийг сонгохдоо өөрийн газар, орон байргүй, айлын хашаа болон гэр түрээслэн амьдарч байсан, гэр бүлийн гишүүдээс нь хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ асардаг, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг зайлшгүй нөхцөл байдлыг харгалзсан юм.

Их хот, дүүргээ цэвэр цэмцгэр байлгахын төлөө хог тээвэр, үйлчилгээний “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-т 7-9 жил хүчин зүтгэж буй хоёр өрх бий.

Тэд мөн түрээсийн хашаанд амьдардаг байсан тул өргөө гэр олгохын зэрэгцээ зуух, хүнсний багц олгож, мөн газрын асуудлыг шийдвэрлэхээр судалж, өнөөдөр Батламжийг нь гардууллаа.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-30 150.129.143.126

Хотод гэр өгч, яндангийн тоог нэмээд байдгийг ойлгодоггүй. Хөдөө бол яахав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж