Д.Нямхүү: Халдвартай нэг хүний биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Халдвартай нэг хүний биеийн байдал хүнд байна

Д.Нямхүү: Халдвартай нэг хүний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.7.30/ Covid-19 халдварын цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

НИЙТ 2677 ХҮН ТУСГААРЛАН АЖИГЛАЛТАД БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Дэлхийн хэмжээнд 16 сая 858 мянган хүн коронавируст халдвараар өвчилж, 665 мянган хүн эндсэн бол 10 сая гаруй хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 215 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. Манай улсын хувьд өчигдөр 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2677 хүн тусгаарлан ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 158 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас дөрвөн иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 13 хүн холбогдож зөвлөгөө авчээ. СЭМҮТ-тэй онлайнаар гадаад улсуудаас холбогдож зөвлөгөө авах боломжтой.


ШИНЖИЛГЭЭГЭЭР БҮГДЭД COVID-19 ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.29 / 520 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд Covid-19 илрээгүй. Үүнд долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр нислэгээр ирсэн 439 хүний хоёр дахь шинжилгээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, идэвхтэй тандалтын гурван хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүний давтан, найман эмч ажилтан, Дархан-Уулд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ багтаж байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 291 болсноос 225 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 66 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 62 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг хүн хүнд байна. ХӨСҮТ-д одоогоор 93 хүн эмчилгээ, ажиглалтад байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж