Ачилтын үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Ачилтын үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулна

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна

Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолын дагуу Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/35 дугаар захирамж гарлаа.

Захирамжаар нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Мөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгүүлэх аж ахуйн нэгжийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, гэрээ байгуулан, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгав. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан гудамж замуудаас тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаатай холбоотой гомдол маргааныг хүлээн авч хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт даалгажээ.

Ачиж журамлах үйл ажиллагаа явуулах гудамж замуудын жагсаалтыг доорх хүснэгтээс харна уу

Гудамж, замын нэр

 Сүхбаатар дүүрэг

1

Энхтайваны өргөн чөлөө, Арслантай гүүрээс Д.Сүхбаатарын гудамж хүртэл

2

Олимпын гудамж

3

Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэл

4

Сөүлийн гудамж

5

Их сургуулийн гудамж

6

Д.Сүхбаатарын гудамж

7

Ерөнхий сайд Амарын гудамж

8

Ж.Самбуугийн гудамж ШУТИС-ийн баруун хойд уулзвараас Төв музейн урд уулзвар хүртэл

9

Бага тойруу, МУБИС-ийн уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэл

10

Эрхүүгийн гудамж

11

Их тойруу, Сүхбаатарын гудамжны хойд уулзвараас Сэлбийн хос гүүр хүртэл

12

Цагдаагийн гудамж

13

Ногоон нуурын гудамж

14

Чингэлтэйн өргөн чөлөө

15

Нэгдсэн Үндэсний гудамж Герман улсын ЭСЯ-гы уулзвараас зүүн тийш Бага тойруу хүртэл

16

Бээжингийн гудамж

17

П.Гэндэнгийн гудамж

18

Элчингийн гудамж

19

Г.Чагдаржавын гудамж

20

Н.Содномын гудамж

21

С.Зоригийн гудамж

22

Усны гудамж

23

Цэрэндоржийн гудамж

24

Чойдогийн гудамж

Чингэлтэй дүүрэг

25

Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Баруун 4 зам

26

Жуулчны гудамж

27

Их тойруу, баруун 4 замаас Гэсэр сүмийн урд уулзвар

28

Хувьсгалын зам, Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл

29

Ж.Самбуугийн гудамж, Төв музейн уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

30

Бага тойруу Хүнсний 1-р дэлгүүрийн зүүн уулзвараас Цэцэг төвийн баруун урд уулзвар хүртэл

31

Анкарагийн гудамж

32

Их тойруу, Хүрдийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл

33

Баруун сэлбийн гудамж

34

Нэгдсэн үндэсний гудамж, Герман улсын ЭСЯ-ны уулзвараас баруун тийш Бага тойруу хүртэл

35

39-р сургуулийн хойд уулзвараас Нарантуул-2 худалдааны төв хүртэл

36

Л.Лааганы гудамж

37

Төмөрчний гудамж

38

Ц.Жигжиджавын гудамж

39

Б.Ширэндэвийн гудамж

40

С.Данзангийн гудамж

41

С.Чоймболын гудамж

Баянгол дүүрэг

42

Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл

43

Жалханзхутагт Дамдинбазарын гудамж

44

Даливхутагт Жамсрангийн гудамж

45

Л.Энэбишийн гудамж, Тасганы овооны уулзвараас Өргөө кино театрын урд уулзвар хүртэл

46

Ард Аюушын өргөн чөлөө, Өргөө кино театрын уулзвараас 3 хорхооллын эцэс хүртэл

47

Нарны зам, Материалимпекс ХК-ийн хойд талын замын уулзвараас Барс захын зүүн хойд уулзвар хүртэл

48

Ажилчны гудамж, Саппорогийн уулзвархаас Хөсөг трейдийн уулзвар хүртэл

49

Хатанбаатар Магсаржавын гудамж

50

Х.Чингүүнжавын гудамж

51

Үндсэн хуулийн гудамж

52

С.Амарсанаагийн гудамж

53

Нарны гүүр Үндсэн хуулийн гудамжаас Энгельсийн гудамж хүртэл

Сонгинохайрхан дүүрэг

54

Москвагийн гудамж, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Товчооны зам хүртэл

55

Өнөр хорооллын гудамж

56

Хувьсгалын зам, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс Зурагтын хуучин эцэс хүртэл

Баянзүрх дүүрэг

57

Энхтайваны өргөн чөлөө, Арслантай гүүрнээс Чулуун овооны тойрог хүртэл

58

Да хүрээ гудамж

59

Намъянжугийн гудамж

60

Нарны зам, Нарантуул захын баруун урд уулзвараас Өгөөмөр зах хүртэл

61

Энхтайваны өргөн чөлөөнөөс, Баянзүрх зах хүртэл

62

Энхтайваны өргөн чөлөөнөөс Бөхийн өргөөний зүүн талын зам

63

Бөхийн өргөөний зүүн талын зам

64

Нийслэл хүрээ өргөн чөлөө, нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл

65

Шар хадны гудамж

66

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас Халдварт өвчин судлалын үндэсний төв зүүн урд автобусны буудал хүртэл

67

Их тойруу, Сэлбийн хос гүүрнээс Зүүн 4 зам хүртэл

68

Токиогийн гудамж

Хан-Уул дүүрэг

69

Дунд голын гудамж, Энгельсийн гудамжнаас Махатма Гандигийн гудамж хүртэл

70

Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрнээс Энгельсийн гудамж хүртэл

71

С.Шаравын гудамж

72

Ажилчны гудамж, Эрчим хүчний гудамжнаас Дунд голын гудамж хүртэл

73

Их Монгол улсын гудамж Нарны замаас Нийслэл хүрээ өргөн чөлөө

 

Тайлбар:

  • Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэх болон тарах цагаар тухайн цэцэрлэг, сургуулийн ойролцоох зам талбайгаас ачилт хийхгүй байхаар зохицуулалт хийх
  • Эмнэлэгийн ойр орчимд 30 минутаас дээш хугацаатай зогсохгүй байх зохицуулалт хийж, цагийн хязгаарлалт хийх.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж