Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр/2020.07.29/ хянан хэлэлцээд, гэм буруутайд тооцож, тус бүр хоёр жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/-д зааснаар 2 жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулсан байна.
Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шүүсэн юм.
Г.ХОРОЛ
Зочин 2020-07-30 103.229.123.32
Хогийн муу х*******н босгосон хэрэг. Гай болсон хулгайч
баяр 2020-07-30 202.126.90.35
хамгийн хүнд хэрэг баймаар юм энэ хүмүүст шүүгдэж байсан хүмүүс яаж ял авч байсан бол доо
Зочин 2020-07-30 64.119.17.50
шүүгч нар ч гэж шударга бус хууль нь ч гэж ёстой байнаа жирийн иргэнд дэлбэртэл ял шиитгэл ноогдуулдаг мөртлөө шүүгч хүнд арай дэндүү бага ял өгж байнаа шударга бус хууль шударга бус шүүгч нар
би манан 2020-07-30 69.251.251.84
болио чээ монголын шүүх үнэхээр энэ улсын эдийн засаг системийг, дэг журам ес зүй, шудрага есийг, ард олоны амьдралыг
сүйрүүлж байна даа. ингэж авилга хээл хахуул авчихаад /хэдэн тэрбум арав зуун саяаар тоологдох / холбогдочихооод арай чдээ улсын прокурор эсэргүүцэл бичэээчээ одоо давж заалдаад хасагдана ,461-т сууснаа хасна ,сайн хүмүүжсэн гэж хасна жилийн дараа өршөөлийн хуулиар хасна. хөрөнгө бол бүр ч хураахгүй хүрэхгүй . шүүгчидээ та нар монгол орнийг үнэхээр доройтуулж байна даа
Зочин 2020-07-30 122.201.21.223
хахуул авсан идэж уусан хулгайчыг яагаад төрийн дээд одон медиалаар шагнав томчуулыг саадаг авгай нар л******д
Монгол 2020-07-30 66.181.190.70
Энэ хэрэгт нэг генерал оролцсон гэх яриа гараад байсан уу? Тэр худлаа байна юм уу?
Jiriin irgen 2020-07-30 150.129.142.109
Horvoo eeljtei gej unen um da chaavas!
зочин 2020-07-30 202.55.188.35
ийм бага ял егч байхад авидгал хэзээч арилахгуй
Амьдрал үз дээ 2020-07-30 64.119.22.135
Очоод жаахан дарамтлуулж үз дээ
Bold 2020-07-30 103.229.122.201
Ene zalilangiin heregiig yaliig ni changatgaachee haa saigui zalilan
Зочин 2020-07-30 66.181.171.35
Бага л байна даа