Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас 300 гаруй монгол иргэнийг Алтанбулагийн боомтоор Монголд авчирсан. Тэднийг тусгаарлаж, коронавирусийн халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-д эмчилж, зарим нь эдгэрч дараагийн хяналтад шилжээд буй.
ОХУ-д суралцдаг нэгэн оюутан (нэрээ нууцлахыг хүссэн) бидэнтэй холбогдож, халдвар авсан иргэдийг хэрхэн эмчилж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Түүний яриаг хүргэе.
-ОХУ-аас ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Таны биеийн байдал ямар байна вэ?
-Бие маань эдгэж, ХӨСҮТ-ээс гараад, дараагийн шат болох сувилалд тусгаарлагдаж байна.
-ОХУ-аас ирсэн оюутнууд халдвар авсан гэдэг мэдээг дуулаад олон нийт шүүмжилж, буруушааж байсан. Тэнд хэрхэн халдвараас урьдчилан сэргийлж, дэглэм сахиж байсан бэ?
-Миний бие ОХУ-д дөрөвдүгээр сараас хойш дотуур байрандаа өөрийгөө тусгаарлаж байсан. Энэ хугацаандаа долоо хоногт нэг удаа хүнсний дэлгүүр орж, хүнсээ цуглуулж байсан. Дэлгүүр орохдоо тогтмол нэг удаагийн бээлий, нэг удаагийн амны хаалт зүүж, гар ариутгагчаар тогтмол гараа ариутгадаг байсан. Мөн шөл устай хоол сайн идэж, аль болох дархлаагаа дэмжихийг хичээсэн. Амны хаалт, бээлий олдохгүй хэцүү байсан үед “Бидний цөөхөн монголчууд” төслийн удирдагч М.Зоригт амны хаалт, бээлий тараасанд их баярласан.
-Анх халдвар авснаа хэрхэн мэдсэн бэ. Сэтгэл зүйн хувьд цочролд орсон байх?
-Дөрөвдүгээр сарын сүүлчээр манай дотуур байранд өвчин гарсан. Би байрандаа хоёр долоо хоног карантинд суусан. Хил давсан даруйдаа үүнийг Онцгой байдлын мэдүүлэгтээ хэлээд хилээс шууд ХӨСҮТ-д очиж тусгаарлагдсан.
Шинжилгээ өгөхөд надаас вирус илэрсэн байсан. Цочролд орохоосоо илүү замдаа хүнд халдвар тараасан байх вий гэж их айсан.
-Халдвар авсан иргэдийн хувьд харилцан адилгүй хугацаанд эмчилгээ хийлгэж, эдгэж байна. Таны хувьд хэд хоног ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж эдгэв? Залуу хүний дархлаа сайн байдаг учраас арай хөнгөн тусч байна гэж хүмүүс ярьж байна?
-Миний хувьд шинэ коронавирусийн халдвар хөнгөн тусч, ХӨСҮТ-д 40 гаруй хоног хэвтэж эмчлүүлсэн.
-Коронавирусийн ямар шинж тэмдэг хэрхэн илрэв. Ханиаднаас ялгагдах шинж тэмдэг нь юу байсан бол?
-Хамгийн эхэнд үнэрлэх мэдрэмжээ алдсан. Тэгээд бага багаар амтлах мэдрэмж алдагдаж эхэлсэн. Амьсгаа жаахан хүндэрч, хоолой хүндүүрлэснээс өөр зовиур мэдрэгдээгүй. Ханиаднаас ялгаатай нь их сульдаж, удаан эдгэж байсан. Эдгэсний дараа ч дархлаа маш удаан сэргэдэг.
-Монголын эмч нар халдвар авсан иргэдийг шуурхай оношилж, эмчлэн эмнэлгээс гаргаж байна. Гэсэн хэдий ч эдгэсэн хүмүүсийн давтан шинжилгээ эерэг гарч байна гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн?
-Эмнэлгээс гарсан хүмүүс дараагийн шатны сувилалдаа очоод, дахин вирус илэрч байна. Илэрсэн хүмүүсийг карантинд байлгах тогтсон хугацааг нь сунган, буцаж шинжилгээг сөрөг болтол нь байлгаж байгаа гэж сонссон. Одоо миний тусгаарлагдаж буй сувилалд ХӨСҮТ-д эмчлүүлж, эдгэсэн хоёр хүнээс давтан шинжилгээгээр дахин вирус илрээд байна.
Миний таньдаг хүн эмнэлгээс зургадугаар сарын сүүлчээр гараад одоог хүртэл сувилалд тусгаарлагдаж байна.
-ДЭМБ-аас өгсөн ширхэг нь 50 ам.долларын үнэтэй эмийг өдөрт нэг өгч байгаагаас өөр эмчилгээ хийгээгүй гэх юм. Энэ үнэн үү?
-Тэр эмийг эхний 10 хоног хоёр ширхэгээр, өдрийн гурваар ууж байсан. Хавсарган вирусийн эсрэг дархлаа дэмжих эм, харшлын эм, хоолой зайлах повдиний уусмал, хамрын цацлага өгсөн. Дараагаар нь ойролцоогоор долоо хоног аскуратиний хүчил, вирусийн эсрэг дархлаа дэмжих эм өгч, тан уулгаж эхэлсэн.
Гэвч надад харшил өгөөд байсан болохоор би уухаа больсон. Гарах хүртлээ С витамин ууж, содатай усаар хамар, амаа тогтмол зайлж байсан. Биднээс гурав хоноод нэг шинжилгээ авч, шинжилгээний хариуг огт хэлдэггүй байсан. Эмч нараас шалтгааныг нь асуутал “Өмнө нь эмчлүүлж байсан хүн шинжилгээний хариугаа мэдээд асуудал гаргаж байсан” гэж хэлсэн.
-ХӨСҮТ-д халдвар авсан хүнийг ганцааранг нь тусгаарлаж, эмчилж байгаа юу. Эмч, ажилчид халдваргүйжүүлэлт, хамгаалалтын дэглэм хэр сахиж байна вэ?
-Би ХӨСҮТ-д байхдаа өрөөндөө гурвуулаа эмчлүүлсэн. Тасагт хэвтэж байсан хүн цөөрөх бүрт тасаг сольж байсан. Асрагч, сувилагч нартайгаа шилний наана цаанаас харьцана. Өрөө рүү эмч үзлэг хийх, эсвэл асрагч, сувилагч нар өрөө цэвэрлэх, шинжилгээ авахаас бусдаар орж ирдэггүй. Мэдээж эмч нар өрөөнд хамгаалалтын хувцастай орж ирдэг.
Эмч, сувилагч, асрагч нар бидний байсан тасагт хамтдаа байдаг байсан. Бидэнтэй шууд харилцаанд ордоггүй, тулж харьцах үедээ заавал хамгаалалтын хувцас өмсдөг. Эмч, ажилчид маань 14 хоног ээлжинд гараад, 14 хоног карантинд суугаад, гэртээ харьж, нэг хоног амарчихаад, буцаад ажилдаа ордог.
Зочин 2020-07-30 66.181.182.10
Ёстой жинхнээсээ хайр татсан хүмүүс бол эмч эмнэлгийн ажилчид шүү. Эмч ажилчиддаа хамгийн сайн сайхныг хүсье
Зочин 2020-07-30 185.117.148.14
Би гадаадад байдаг. гэр бүлээрээ үнэрлэх мэдрэмж алга болоод ганц 2 долоо хоногийн дараа эргээд зүгээр болсон. Витамин С уугаад дархлаагаа дэмжсэн. Эмнэлэг ороогүй. Энд угаасаа өвчлөл их байгаа учир гадаадын иргэдийг эмнэлэгтээ хүлээн авах боломжгүй гэсэн. Гэхдээ нэг их аймар хүнд тусахгүй бол гялс эдгэрдэг, хөнгөн санагдсан. Жаахан ядрах, халуурах юм л эхэндээ байсан.
Зочин 2020-07-30 211.222.125.46
Солонгост өвөлжөөд одоо зусаад байж байна. Яг ийм ханиад өвөл хүрсэн, монголоос авч ирсэн чацаргана болон аарцыг түлхүү хэрэглээд эрт унтаж эрт босоод нэг ёсондоо өөрийгөө тусгаарласан гэхүүдээ. Эхний хэд хоног халуураад яваад байсан, сүүлдээ үнэр мэдрэхээ байгаад толгой хүчтэй өвддөг байсан. Өөрийнхөө хэмжээнд маш их халуун чанарын хоол хүнс хэрэглэж л гайгүй болсон. Бас тэр үед ажлаасаа халагдсан байсан болохоор их нэмэр болсон байх. Тэгээгүй бол ядраад хүндрэх байсан байх.
Зочин 2020-07-30 92.107.88.32
Би совид 19 д ажилласан. Хөнгөн хэлбэр бол гэртээ халуунаа хэмжээд халуун бууруулах эм уугаад амаа халуун бүлээн содтои усаар заилах гэх мэт арга хэмжээ авна. Europe бол ингэж л бгаа шүү дээ
Зочин 2020-07-30 139.5.216.200
манай эмчилгээний арга бар л хөнгөн өвчтөн дээр ёуруу бхйгаа юм биш үү бусад улс 7 -10 хоногт л гараад байх юм. солтнгост халдвар авсан залууг эмч гар 1 тариа тариад эм өгөөд 14 хоног шэрьээ тусгаарлаарай гээд явуулсан байсан
Зочин 2020-07-30 202.9.46.244
үсгээ зөв дарж бичээч ээ
Зочин 2020-07-30 150.129.143.76
tegeed l busad ulc ornuud chini balraad tartagtaa tulaad baigaa yum bish uu de
Зочин 2020-07-30 202.55.188.90
Манай эмч нар маш их ажилтай байдаг юм байна даа
Зочин 2020-07-30 150.129.140.222
Ганц ширхэг эм 50доллар гэхээр том бизнес луйвар явагдаж байгаа юм байна даа вакцин гарвал юу болох бол
Зочин 2020-07-30 82.135.30.192
Ternees unetei malaa. Neg em 200 euvro, neg test 200 euro baina. Bur unegui yum avsaar baigaad doli tsohichihson.
Монгол 2020-07-30 66.181.190.70
Америкт гарах вакциныг 7 доллараас хитрүүлэхгүй үнээр тарихаар ярьж байгаа мэдээ гарсан.
Яг халдвар тусаад эмчлүүлэхэд үнэгүй байгаа биз дээ? Энэ чинь нэн аюултай халдварт өвчин шүү дээ. Төлбөртэй байх юм бол мөнгөгүй хүн эмчлүүлж чадахгүй өвчин халаагаад байх болно шүү дээ.
Зочин 2020-07-30 80.214.72.103
Чи амныхаа зоргоор битгий солиороод бай, 200 евроны тест ч гэх шиг,
Зочин 2020-07-30 80.214.72.103
Европт 200 евроны тест гэж байхгүй, эм ч байхгүй, энэ өвчинд зориулсан, мэдэмхийрсэн солиотой үймүүлэгчид бх юм аа, ДЭМБ улаан луйварчид, буурай орнуудаар бизнес хийж, туршилт явуулдаг
Зочин 2020-07-30 80.214.72.103
ДЭМБ хятадтай сүлбэлдсэн бизнес хийгчид
Зочин 2020-07-30 182.160.36.188
Америкт нэг удаа тарих эм нь 300 доллар, курс нь 3000, нийт эмчилгээ 5000 доллар байгаа.
Зочин 2020-07-30 103.212.116.49
ДЭМБ х***а эм, үнэтэй шахаад Трампын уурыг хүргээд байгаа юм байна л даа.
Зочин 2020-07-30 192.82.69.22
тэнэг минь, шүүмжлэх юмаа мөн олов оо. Хүний амь нас аварахын төлөө 1000 ам. долларын эм авсан ч яадгийм
Зочин 2020-07-30 80.214.72.103
ДЭМБ улаан луйварчид, хятадтай сүлбэлдсэн буурай орнуудаар бизнес хийгчид, буурай орнууд дээр туршилт явуулдаг