Хил дээр гацсан оюутныг хилээр нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

Хил дээр гацсан оюутныг хилээр нэвтрүүллээ

Хил дээр гацсан оюутныг хилээр нэвтрүүллээ

НЭМЭЛТ: 10:10 ЦАГ

Чех улсад суралцдаг оюутан Монгол Улсын хилээр 09 цагийн орчимд нэвтэрсэн талаараа мэдээллээ. Түүнээс шинжилгээ авч, тусгаарлах байранд шилжүүлэх юм байна. Улсын онцгой комиссын ажилтнууд түүнд карентины мөнгөө төлөх шаардлага тавьсны дагуу тэрбээр төлбөрөө төлжээ.

АЧААНЫ МАШИНД ДАЙГДАЖ ИРСЭН ОЮУТНЫГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛНЭ

09:05 ЦАГ

Чех улсад сурдаг монгол оюутан эх орондоо ирэхийн тулд ачааны машинд дайгдан 25 хоног явж, Монгол Улсын хил дээр ирсэн ч түүнийг Алтанбулагийн боомтоор оруулахгүй байгаа юм.

Түүнээс энэ талаар тодруулахад “Ачааны машинд дайгдан 25 хоног явж Монголын хил дээр ирсэн ч оруулаагүй. Бараг 7800 км зам туулсан байх. Монголын хилээр оруулахгүй, Орос буцааж оруулахгүй байгаа болохоор машинд хоносон. Одоо гэхдээ Монголын хилээр оруулах гэж байх шиг байна. Өөр зүйл хэлэх боломжгүй байна” гэсэн тайлбар өглөө.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж