Өнөөдөр Австрали руу шууд нислэг хийж, 260 иргэнээ татан авна | News.MN

Өнөөдөр Австрали руу шууд нислэг хийж, 260 иргэнээ татан авна

Өнөөдөр Австрали руу шууд нислэг хийж, 260 иргэнээ татан авна

Өнөөдөр Австрали руу шууд нислэг хийж, 260 иргэнээ татан авна

Монгол Улс гадаад улсад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг нэгдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 45 улсаас агаарын болон авто зам, төмөр замаар нийт 14 мянга 755 иргэнийг татан аваад байна. Өнөөдөр /2020.07.30/  Улаанбаатар-Сидней чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэнээ татаж авна.

Долдугаар сард хийгдсэн тусгай үүргийн нислэгүүдийг товч мэдээлэл:

  • Долдугаар сарын 4-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 263 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 172 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 258 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 9-ний Туркийн Истанбул  чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 261 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 12-ны өдөр Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 14-ний өдөр “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 15-ны өдөр хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирсан. Эхний онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирсэн бол хоёр дахь тусгай үүргийн онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 265 ирсэн ирсэн. 
  • Долдугаар сарын 21-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Европоос 264 иргэн эх орондоо ирсэн. 
  • Долдугаар сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирсэн. 
  • Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирсэн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-30 202.126.89.109

Пааа Гадаадаас eсөн жумын амьтад Монголд ирэх нь дэээ…..одоо яаанааа….

Avatar

зочин 2020-07-30 202.21.120.66

Казакстан руу нислэг хийгээчээ тэнд байдал хамгийн хэцүү болоод байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж