ЖДҮХС-гаас зээл авсан Г.Солтанд гурван жил хорих ял оноов | News.MN

ЖДҮХС-гаас зээл авсан Г.Солтанд гурван жил хорих ял оноов

ЖДҮХС-гаас зээл авсан Г.Солтанд гурван жил хорих ял оноов

ЖДҮХС-гаас зээл авсан Г.Солтанд гурван жил хорих ял оноов

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт эхэлж, шүүхээс дараах шийдвэр гаргасан байна.

Шүүгдэгч Г.Солтаныг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-30 64.119.19.147

ЖДУ-д холбогдсон Султаан шоронд орж бүр 3 жил эсрэгээр Я.Содбаатар шадар сайдаар шагнуулдаг нь шударга гэж Х.Баттулга хэлэх болов уу яах бол

Avatar

ХУУЛЬЧ 2020-07-30 192.82.64.190

,,,,СУЛТАН Ч ЯАХАВ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХУВЬД ГУЙЛГА ГУЙЖ ЗЭЭЛ АВЧ ШИЙТГҮҮЛСЭН БОЛ ЖДҮ -ийн ЗЭЭЛ ШИЙДЭЖ ШИЙДВЭР ГАРГАДАГ САЙД НЬ АВГАЙДАА З ТЭРБУМЫГ ЗЭЭЛҮҮЛЭХЭЭР ШОРОНДОДГҮЙН НЬ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС МӨН ҮҮ ,,,,АН-МАН-ныхан ,ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ,ИХ ХУРЛЫН ДАРГА ТА НАРЫН ШУДАРГА ЁС ЧИНЬ ТЭГЭЭД ХААНА БАЙНА ДАА ,,,,,,,

Avatar

Цаг хугацааны асуудал 2020-07-30 202.126.90.129

ЖДҮ зээлийн загалмайлсан эцэг Хүрэлсүхэд 5 дахин илүү ял оногдуулах нь зөв

Avatar

Fantomas 2020-07-30 43.242.243.122

Busad JDU chdiig yaah gej bna?

Avatar

Зочин 2020-07-30 202.9.46.1

ХУУЛЬ АДИЛ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ УЧРААС БУСАД ЖДҮ.ЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2020-07-30 103.229.122.89

Казахуудыг алаг үзэж байна. Казахууд босох хэрэгтэй. Болорчулуун Содбаатар Ж. Энхбаяр нарыг шийтгээгүй байж хасгийн хүүд ял өгч байна.

Avatar

Зочин 2020-07-30 117.111.20.107

Хасаг өвгөн гээч

Avatar

Зочин 2020-07-30 45.152.181.90

ЭНЭ ӨДӨӨН ХАТГАГЧИЙГ ДУГААРААР НЬ ОЛЖ АВААД БАЙЦААХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХЭНИЙ ТАГНУУЛ ВЭ ??????

Avatar

Зочин 2020-07-30 117.111.20.107

Дааганаас унөж үхдэггүй даравгараасаа болж амиа өгөв дөө хасаак аа

Avatar

Zocnin 2020-07-30 202.179.4.250

Sodbaatart ?

Avatar

Батаа 2020-07-30 202.9.46.151

Нээлттэй хорих байгууллага д ял эдлэнэ гэдэг чинь шоронд суух гүйгээр гэрээрээ ял эдлэхийг хэлдэг биз дээ.
Энэ МАН ард түмнийг яаж тархийг эргүүлж хуурч маллагаа сайн мэдэх юм аа

Avatar

Зочин 2020-07-30 202.131.235.198

Ene humuusiig nelltei angid yal edluuleed baigaag yuruusuu oilgohgui yumaa. Yadaj gyandan bish yumaa gehed haalttai changa deglemtei horihod horimoor yum!!! Neelttei angid zugeer gertee baij bgad burtguuleed baij bdag gesen tegeheer yamar hereg baihav dee

Avatar

Зочин 2020-07-30 202.21.111.170

зарим нь ял аваал зарим нь шагнуул бүр том сайд болоол Үрэлсү где шударга ёс новшоо

Avatar

Hm 2020-07-30 202.126.88.205

Нөгөө Ж. Энхбаяр нь хэзээ хариуцлага хүлээх юм болдоо?

Avatar

Зочин 2020-07-30 202.126.88.139

Гол гэмтихэрэгтэн Батзориг яасан бэ

Avatar

Иргэд 2020-07-30 192.82.74.139

Гол зохион байгуулагч нь Хүрэлсүх, Батзориг бол гүйцэтгэгч биз дээ!!!! Хууль иргэдэд шударга үйлчлэх ёстой доо!!!!

Avatar

Зочин 2020-07-30 66.181.161.119

дараа нь амансүх оюунханд там очир нүүрсчин учрал содонбаатар

Avatar

Равдан 2020-07-30 59.153.113.48

Батзориг,Учрал, Болорчулуун, Хүрэлсүх нарт хэзээ хариуцлага тооцох вэ??????:

Avatar

Зочин 2020-07-30 64.119.21.187

Tiim shuu ..SUHEE GARGAAD hariutslagaa tsootsohoo martsan uu…es bol aih uchir b.a u

Avatar

Батаа 2020-07-30 202.9.46.151

Нээлттэй хорих байгууллага д ял эдлэнэ гэдэг чинь шоронд суух гүйгээр гэрээрээ ял эдлэхийг хэлдэг биз дээ.
Энэ МАН ард түмнийг яаж тархийг эргүүлж хуурч маллагаа сайн мэдэх юм аа

Avatar

Бигэр 2020-07-30 202.9.40.64

ЖДҮ-гээс зээл авахад нөлөөлсөн УИХ-ын гишүүн асанууд бүгдээрээ ял авах бол, дахин сонгогдсон, сайдын суудалд очсон нөхдүүд гээд 40-өөд хүн ял авах нээ. Ганц нэгээр иргэдийн ам хаах болов уу.

Avatar

irgen 2020-07-30 202.131.237.137

hurungiin yahiin boldoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж