Алт гаргахыг завдсан хятад иргэн зугтжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Алт гаргахыг завдсан хятад иргэн зугтжээ

Дорноговь аймгийн харьяат 38 настай эрэгтэй Б  хууль бусаар Замын –Үүдийн боомтоор 5.2 кг алт гаргахыг завдсан хэрэгт өнгөрөгч долоо хоногт Хан-Уул дүүргийн шүүхээс 3,4 жилийн хорих ял оноолоо. Тэрбээр 2009 оны арванхоёрдугаар сарын 22-нд БНХАУ-ын иргэн Ли-тэй хамтран “УАЗ-469” маркийн автомашинаар алт гаргахыг завдсныг хил гаалийн ажилтнууд илрүүлэн баривчилж холбогдх хуулийн байгууллагт хүлээлгэн өгчээ. Харин уг хэрэгт холбогдогч урд хөршийн иргэн Ли өнөөдрийг хүртэл сураггүй алга болжээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж