Амны хаалт зүүхээс татгалзаж байсан гишүүн халдвар авчээ | News.MN

Амны хаалт зүүхээс татгалзаж байсан гишүүн халдвар авчээ

Амны хаалт зүүхээс татгалзаж байсан гишүүн халдвар авчээ

Амны хаалт зүүхээс татгалзаж байсан гишүүн халдвар авчээ

Амны хаалт зүүхээс татгалзаж байсан АНУ-ын улсын Бүгд найрамдах намын гишүүн шинэ коронавирусийн халдвар авсан тухай politico.com сайт мэдээллээ. Бүгд найрамдах намын гишүүн Луй Гомерт цар тахлын эрсдлийг үл тоон энэ долоо хоногт амны хаалтгүй нийслэл Вашингтон хотоор алхаж байсан аж. Өчигдөр/2020.07.29/ өглөө түүнийг ямар нэгэн шинж тэмдэггүйгээр шинэ коронавирусийн халдвар авсныг шинжилгээний явцад тогтоожээ.

Луй Гомерт өмнө нь байнгын шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагддаг учир амны хаалт зүүх шаардлагагүй гэдгээ илэрхийлж байжээ. Харин гагцхүү халдвар авсан хойно л амны хаалт хэрэглэнэ гэдэг байж. Мөн тэрбээр коронавирусээс айхгүй байгаа гэдгээ ч илэрхийлээд амжсан аж.

Өдгөө 66 настай тэрбээр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Өчигдөр шинжилгээгээр намайг коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан. Гэхдээ хэрвээ би халдвар авбал чи намайг хэзээ ч амны хаалтгүй харахгүй шүү. Ер нь би байнгын шинжилгээнд хамрагддаг учир энэ вирусээс айгаад байх зүйл алга. Хэрэв хүмүүсийг амны хаалт зүүх хэрэгтэй гэж боддог хүн байвал та бүхэн амны хаалт зүүгээгүй хүмүүсийн хажууд л зогсохгүй байхад болно. Америк бол эрх чөлөөний орон” хэмээн ярьж байжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж буйгаар Луй Гомерт 10 хоногийн турш тусгаарлалтад байх бөгөөд ойрын эх сурвалжийнх нь хэлснээр Луй Гомерт сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өмнөх саруудаа бодвол илүү олон удаа амны хаалт зүүж байсан аж. Гомерт хэдийгээр өөрөө халдвар авсан хэдий ч хүмүүсийг хүсэхгүй бол амны хаалт зүүхгүй байж болно хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Fantomas 2020-07-30 43.242.243.122

Medrel uvgun, erkh chuluu mask zuuh 2 yamar holbootoi yum bol?

Avatar

Зочин 2020-07-30 202.179.25.110

Хохь нь . Хүндрээд өгөөсэй

Avatar

Зочин 2020-07-30 202.131.240.147

Халдварт өвчний эсрэг эрх чөлөө, ардчилал яриад байдаг үнэхээрийн тэнэг юм даа

Avatar

Уншигч С 2020-07-30 203.98.76.9

Эрх мэдэл, мөнгөтэй хүн учраас өвчнийг нь хүндрүүлэхгүй сайн эмчлэх байх. Тиймээс их бардам байгаа байлгүй дээ.

Avatar

Зочин 2020-07-30 202.131.251.54

энийг манай нутагт хохь нь гэчих гээд байдгийм даа

Avatar

Зочин 2020-07-30 124.158.88.8

КОРОНА ВИРУС ХЭНИЙГЧ ЯЛГАХГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ЯВЖ ДЭЭ ХӨӨРХИЙ. ЖААХАН ХҮНДРЭЭД ЗОВООГООД ӨГХИЙН ЦАГТ ЮМ ОЙЛГОДОГ БОЛНО ДОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж