Амны хаалт зүүхээс татгалзаж байсан гишүүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

Амны хаалт зүүхээс татгалзаж байсан гишүүн халдвар авчээ

Амны хаалт зүүхээс татгалзаж байсан гишүүн халдвар авчээ

Амны хаалт зүүхээс татгалзаж байсан АНУ-ын улсын Бүгд найрамдах намын гишүүн шинэ коронавирусийн халдвар авсан тухай politico.com сайт мэдээллээ. Бүгд найрамдах намын гишүүн Луй Гомерт цар тахлын эрсдлийг үл тоон энэ долоо хоногт амны хаалтгүй нийслэл Вашингтон хотоор алхаж байсан аж. Өчигдөр/2020.07.29/ өглөө түүнийг ямар нэгэн шинж тэмдэггүйгээр шинэ коронавирусийн халдвар авсныг шинжилгээний явцад тогтоожээ.

Луй Гомерт өмнө нь байнгын шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагддаг учир амны хаалт зүүх шаардлагагүй гэдгээ илэрхийлж байжээ. Харин гагцхүү халдвар авсан хойно л амны хаалт хэрэглэнэ гэдэг байж. Мөн тэрбээр коронавирусээс айхгүй байгаа гэдгээ ч илэрхийлээд амжсан аж.

Өдгөө 66 настай тэрбээр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Өчигдөр шинжилгээгээр намайг коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан. Гэхдээ хэрвээ би халдвар авбал чи намайг хэзээ ч амны хаалтгүй харахгүй шүү. Ер нь би байнгын шинжилгээнд хамрагддаг учир энэ вирусээс айгаад байх зүйл алга. Хэрэв хүмүүсийг амны хаалт зүүх хэрэгтэй гэж боддог хүн байвал та бүхэн амны хаалт зүүгээгүй хүмүүсийн хажууд л зогсохгүй байхад болно. Америк бол эрх чөлөөний орон” хэмээн ярьж байжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж буйгаар Луй Гомерт 10 хоногийн турш тусгаарлалтад байх бөгөөд ойрын эх сурвалжийнх нь хэлснээр Луй Гомерт сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өмнөх саруудаа бодвол илүү олон удаа амны хаалт зүүж байсан аж. Гомерт хэдийгээр өөрөө халдвар авсан хэдий ч хүмүүсийг хүсэхгүй бол амны хаалт зүүхгүй байж болно хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж