18+ агуулгатай номуудыг нүдэнд харагдахгүй газар ангилан байрлуулна

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

18+ агуулгатай номуудыг нүдэнд харагдахгүй газар ангилан байрлуулна

18+ агуулгатай номуудыг нүдэнд харагдахгүй газар ангилан байрлуулна

Номын сангууд номын ангиллаа хийхдээ насны ангиллыг харгалзах шийдвэрийг ОХУ-ын Соёлын яам гаргалаа. Энэ шийдвэр нь 18+ агуулгатай номуудыг тусгайлан ангилах зорилготой юм.

"Номын сангууд номоо ангилахдаа агуулга нь хэрэглэгчийн насанд тохирох эсэхийг бодолцон ангилах шаардлагатай” хэмээн Соёлын яамны шийдвэрт дурджээ.

Ялангуяа хүүхдэд зориулсан номын ангилал дотор 18+ агуулгатай ном байгаа эсэхийг харгалзан үзэх ёстой бөгөөд ийм агуулгатай ном хүүхдийн нүдэнд харагдахгүй байхаар зохицуулах юм.

Шийдвэрийн хэрэгжилтийг Соёлын дэд сайд Ольга Яриловад хариуцуулсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж