Достоевскийн “Гэм, зэм” романаас сэдэвлэн тоглоом бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.30-нд нийтлэгдсэн

Достоевскийн “Гэм, зэм” романаас сэдэвлэн тоглоом бүтээжээ

Достоевскийн “Гэм, зэм” романаас сэдэвлэн тоглоом бүтээжээ

Петербург хотын англи хэлний багш Юлия Куманева их зохиолч Федор Достоевскийн “Гэм, зэм” романаас сэдэвлэн тоглоом бүтээсэн тухай "Петербургский дневник" сонин мэдээлжээ.

Санкт Петербург хот их зохиолчийн дурсгалд зориулан “День Достоевского” баярыг жил бүр тэмдэглэдэг бөгөөд таван жилийн өмнө энэ баярт оролцож байх үеэр нь тоглоом бүтээх санаа Юлияд төржээ.

"Имажинариум" тоглоомыг ерөнхийд нь хуулбарласан боловч “Имажинариум”-д тоглогч зохиомжоо өөрөө бодож олдог бол энэ тоглоомд “Гэм, зэм” романы үйл явлуудыг санахад болох аж.

“Гэм, зэм” роман нь хоорондоо учир шалтгаанаар холбогдсон олон үйл явдалтай, бас олон дүр гардаг учраас тоглоомын агуулгаар сонгосон хэмээн зохиогч ярьсан байна.

Тоглоомын үйл явдал өрнөх газар XIX зууны сүүл үеийн Петербург хотын төв хэсэг бөгөөд романд гардаг хотын хэсгүүдийг дүрсэлжээ. Соня Мармеладова, Раскольников, Свидригайлов, Разумихин гэсэн дөрвөн гол дүр гарах бөгөөд хүүлэгч эмгэний үхэл, үхлийн шалтгааныг олох мөрдлөг тоглоомын гол агуулга юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж