Наймдугаар сарын 1-нээс ОХУ зарим олон улсын нислэгээ сэргээнэ | News.MN

Наймдугаар сарын 1-нээс ОХУ зарим олон улсын нислэгээ сэргээнэ

Наймдугаар сарын 1-нээс ОХУ зарим олон улсын нислэгээ сэргээнэ

Наймдугаар сарын 1-нээс ОХУ зарим олон улсын нислэгээ сэргээнэ

Коронавирусийн цар тахлын улмаас түр зогсоогоод байсан олон улсын зарим нислэгээ 2020 оны наймдугаар сарын 1-нээс сэргээнэ хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдлээ.

Олон улсын гурван чиглэлд нислэгээ сэргээх бөгөөд эдгээр нь Их Британи, Турк, Танзани юм. Их Британийн Лондон, Танзанийн Занзибар руу нисэх бол Туркийн хэд хэдэн хот руу ниснэ. Олон улсын нислэгийг Москва, Санкт-Петербург, Ростов-на-Дону хотын онгоцны буудлаас хийх юм.

"Олон улсын чиглэлийн зарим нислэгийг сэргээхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүхий л нөхцөл шаардлагыг хоёр тал хангах юм” хэмээн Ерөнхий сайд хэллээ.

ОХУ гуравдугаар сарын 27-ноос олон улсын нислэгээ түр зогсоосон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж