Говь ХК: “Цагаан сар 2016” загварын шоугаа толилууллаа

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Говь ХК: “Цагаан сар 2016” загварын шоугаа толилууллаа

Жил бүрийн үндэсний баяраар бид дуу алдам загваруудыг “Говь” брэндээс хүлээдэг бичигдээгүй уламжлал тогтжээ. Тэгвэл 2016 оны сар шинийнгоёлыг тэд тансаг ноолуур, чамин загваруудаар хэрхэн тодорхойлсон бол?

1-р сарын 16-ны өдөр“Говь” ХК МУСТА, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нартай хамтран “Цагаан сар 2016”загварын шоугаа толилууллаа. Энэ үеэр дуучин хосуудын“Аргагүй амраг” цомгийн баяраа хамтатган зохион байгуулсан.

“Говь”-ийн төв дэлгүүрт болсон уг шоубаярын уур амьсгалыг бүхэлд нь мэдрүүлээд зогсохгүй өв уламжлал, загварлаг хэв маягийн гайхалтай хоршил болж чадсан юм.

2016 оны цагаан сарын онцлох загвар нь “Folk talk” цуглуулга бөгөөд Монголын уламжлалт шашны зан үйлийг харуулсан зээгт наамал болон зүймэл урлалыг төрөл бүрийн торгоор зохиомжлон тансаг ноолууртай хослуулан бүтээжээ.

“Цагаан сар 2016” шоуны бас нэг чимэг нь Италийн алдарт Loriblu брэндийн хээнцэр гутлууд байсан юм.

Шоунд 250 гаруй нэр хүндтэй зочид, хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж