“Корона мягмар, пүрэв гаригт амардаг юм уу?”

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

“Корона мягмар, пүрэв гаригт амардаг юм уу?”

“Корона мягмар, пүрэв гаригт амардаг юм уу?”

Есдүгээр сарын 1-нээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд, есдүгээр сарын 14-өөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, аравдугаар сарын 5-аас их, дээд сургууль, коллежийн хичээл эхлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Ингэхдээ аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо их, нэг танхимд 40-50-иулаа сууж хичээллэх нь олонтаа тул Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг үндэслэн хоёр өдрийн сургалтыг цахимаар, гурван өдрийнх нь танхимын сургалтаар хичээллэх болж буй.

Харин олон нийт  “Корона мягмар, пүрэв гаригт амардаг юм уу. Ямар гээчийн сонин зохицуулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам хийчих вэ” гэхчлэн хуваарийг “мөлжиж” эхэллээ.

Мөн "Цар тахлын үед хичээл сургууль эхлүүлэхдээ бяцхануудаа хамгийн түрүүнд туршилтын туулай болгодог нь яаж байгаа юм бэ. Цэцэрлэгийн бяцхан жаалуудын дэргэд их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсад нь “зөнөг”.  Халдвартай нүүр туллаа гэхэд “зөнөг”-үүд нь хаанаа яаж байгаагаа мэдрээд эртхэн арга хэмжээ авчихна, харин бяцханууд бол хэцүү" гэцгээн асуудал хөндөцгөөж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллээр 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт 305,000 гаруй хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 682,000 гаруй сурагч, их, дээд сургууль, коллежид 150 мянган оюутан суралцана.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж