БНСУ: Гадаад ажилчдын оршин суух хугацааг сунгана

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

БНСУ: Гадаад ажилчдын оршин суух хугацааг сунгана

БНСУ: Гадаад ажилчдын оршин суух хугацааг сунгана

БНСУ-ын Засгийн газар цар тахлын улмаас визнийх нь хугацаа дуусч, тус улсад гацсан гадаад ажилчдын түр оршин суух хугацааг сунгахаар ажиллаж буй талаар Ерөнхий сайд Чун Сэ Кюн өнөөдөр /2020.07.29/ мэдэгджээ.

Түүний мэдэгдэлд дурдсанаар, гадаад ажилчдын түр оршин суух хугацааг сунгахаас гадна, хөдөө аж ахуйн салбарт түр хугацаагаар ажиллахыг зөвшөөрөхөөр болсон байна.

Энэхүү шийдвэр нь цар тахлаас болж тус улсад гацаад буй гадаад ажилчдад болон удахгүй ургац хураалтын улирал эхэлж байгаа учир ажиллах хүчнээр дутагдаж буй фермерүүдэд аль алинд нь ашигтай гэдгийг тэрбээр онцолжээ.

Мөн тус улс нь нийслэл Сөүл хотод албан ёсоор оршин суудаг гадаадын иргэдэд цар тахлын үеийн мөнгөн тусламж олгохоор болсноо зарласан билээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж