Японы эрдэмтэд 100 сая жилийн турш ичсэн микробуудыг амилуулжээ | News.MN

Японы эрдэмтэд 100 сая жилийн турш ичсэн микробуудыг амилуулжээ

Японы эрдэмтэд 100 сая жилийн турш ичсэн микробуудыг амилуулжээ

Японы эрдэмтэд 100 сая жилийн турш ичсэн микробуудыг амилуулжээ

Хүн төрөлхтөн хоол хүнсгүйгээр дээд тал нь гурван долоо хоног амьд явж чадна. Харин далайн ёроолын гүнд байдаг зарим микробууд буюу нянгууд 100 сая жилийн турш бараг ямар ч хоол тэжээлгүйгээр амьдарч иржээ. Эдгээр бичил биетүүд далайн ёроолын 18 мянга орчим футийн гүнд буюу далайн ёсоолын доод дэд давхаргад амьдарч байжээ.

“Nature” сэтгүүлийн Мягмар гаригийн /2020.07.28/ дугаарт Японы Далай-Дэлхийн Шинжлэх Ухаан, Технологийн агентлагийн эрдэмтдийн хийсэн судалгаа нийтлэгдсэн байна. Тодруулбал, тус агентлагийн эрдэмтэн судлаачид 100 сая жилийн турш далайн ёроолд ичээний горимд байсан нянгуудыг амилуулж чаджээ. Далайн ёроолоос гаргасан нянгуудыг хэсэг хугацаанд инкубаторт байлгасны дараа амь орж, хүнс тэжээл авч, үржиж эхэлсэн байна.

Номхон далайн өмнөд хэсгийн ёроолд амьдарч байсан эдгээр нянгууд нь хоол тэжээл гэх зүйлгүй ч хүчилтөрөгч хангалттай байсан учир өнөөг хүртэл амьд байсан гэнэ. Далай тэнгисийн микробууд нь жижиг, нэг эсийн бичил биетүүд бөгөөд далайд амьдардаг нийт амьд организмын 98 хувийг эзэлдэг.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-07-29 192.82.68.106

Iim mokrobi baisnyg neej medex xeregtei l dee Xoishid xezee negen tsagt genet garch ireed ayul tarixaas uridchilj medej seremjlex yostoi Gexdee bas daxij aldaad Kovid shig taxal bolgox bii dee Odoo ch er ni shine yun neexeer aidag bolj dee

Avatar

Зочин 2020-07-29 66.181.161.23

Өчигдөрхөн уг нь Бнсу байсан. Нэг хоногийн дотор өнгө нь хувираад Япон болчлоо. Хулхи мэдээ байсан юм байлгүй. Мэйд ин Чайна.

Avatar

Зочин 2020-07-29 75.155.149.227

AJLIIN ZAR:
Ugoiin joohon erguuduu bichig useg hagas dutuu meddeg, setguulch nereer sursan dur uzuulj 4 jil karaoke-d arhidaj zohioliin duu duulj uilj hailsaar ongorooson,, hov jivd mash durtai, medleg bolovsroloo deeshluuleh husel bolon oyunii chadvargui huuhnuudiig news.mn-d ajild avna.

Avatar

зочин 2020-07-29 202.21.100.210

Н.Амгалантуул
Н.АМГАЛАНТУУЛ Миний бие бүхэл бүтэн улсын нэр, далбаа андуурч гаргасанд ард түмнээсээ хүлцэл өчиж байна. цааш нь хүнд битгий хэлээрэй гуйя.Ялангуяа манай хамт ажилладаг хүүхнүүдэд….. Бөөн бөөн бөөн юм болно шүү

Avatar

Зочин 2020-07-29 150.129.140.37

За тэгээд тэр амьтнаа алдаад дахиад нэг тахал болох вий

Avatar

Зочин 2020-07-29 27.127.63.100

амьтан?

Avatar

Gustov 2020-07-29 202.131.229.146

Япон гэчээд яагаад Солонгос туг байгаан? 😀

Avatar

Зочин 2020-07-29 202.21.96.212

2020 онд л биш шүү, гуйж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж