Хүн төрөлхтөн хоол хүнсгүйгээр дээд тал нь гурван долоо хоног амьд явж чадна. Харин далайн ёроолын гүнд байдаг зарим микробууд буюу нянгууд 100 сая жилийн турш бараг ямар ч хоол тэжээлгүйгээр амьдарч иржээ. Эдгээр бичил биетүүд далайн ёроолын 18 мянга орчим футийн гүнд буюу далайн ёсоолын доод дэд давхаргад амьдарч байжээ.
“Nature” сэтгүүлийн Мягмар гаригийн /2020.07.28/ дугаарт Японы Далай-Дэлхийн Шинжлэх Ухаан, Технологийн агентлагийн эрдэмтдийн хийсэн судалгаа нийтлэгдсэн байна. Тодруулбал, тус агентлагийн эрдэмтэн судлаачид 100 сая жилийн турш далайн ёроолд ичээний горимд байсан нянгуудыг амилуулж чаджээ. Далайн ёроолоос гаргасан нянгуудыг хэсэг хугацаанд инкубаторт байлгасны дараа амь орж, хүнс тэжээл авч, үржиж эхэлсэн байна.
Номхон далайн өмнөд хэсгийн ёроолд амьдарч байсан эдгээр нянгууд нь хоол тэжээл гэх зүйлгүй ч хүчилтөрөгч хангалттай байсан учир өнөөг хүртэл амьд байсан гэнэ. Далай тэнгисийн микробууд нь жижиг, нэг эсийн бичил биетүүд бөгөөд далайд амьдардаг нийт амьд организмын 98 хувийг эзэлдэг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ