Өмнөговь аймаг дахь 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын заставын аж ахуйн дарга ахлагч 35 настай эрэгтэй Б нь энэ сарын 29-ний өдөр АКМ маркийн буугаар амиа егүүтгэжээ.Тэрбээр хэрэг гарахын өмнөх өдөр буюу долоодугаар сарын 28-нд Гашуун сухайтын боомтод үүрэг гүйцэтгээд бууж ирсэн аж. Одоогоор ахлагч Б-г амиа хорлох болсон шалтгааныг тогтоогоогүй байна. Эл хэргийг Хил хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг гарган шалгаж байгаа бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Эх сурвалжийн мэдээллээр ахлагч Б-ын цогцсонд шүүх эмнэлгээс задлан шинжилгээ хийхэд толгой тус газраас нь АКМ маркийн бууны хоёр сум гарч ирсэн гэнэ.
Н.Түвшин